Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Steppe Gold компани Торонтогийн хөрөнгийн биржээс 25 сая канад доллар босголоо

Б.Ану
2018 оны 5 сарын 25
iKon.MN

Дорнод аймгийн "Алтан Цагаан Овоо" алт, мөнгөний орд зэрэг төслийг эзэмшигч Steppe Gold компани Торонтогийн Хөрөнгийн бирж дээр IPO гаргаж 25 сая канад доллар(~50 тэрбум төгрөг) босгож хоёрдогч зах зээлийн арилжаагаа албан ёсоор нээгээд байна. 

Steppe Gold компанийн Ерөнхий Захирал Мэтт Вүд "Монгол Улс нь бизнес эрхлэх, уул уурхайн салбарыг хөгжүүлэх, том уул уурхайн орд газруудыг олж илрүүлэн хөгжүүлэхэд хамгийн сүүлийн үеийн томоохон хил хязгааруудын нэг юм" гэж онцлон хэлжээ. 

Steppe Gold компани ийнхүү гадаадын хөрөнгийн биржид амжилттай IPO гаргаж байгаа нь Монголын уул уурхайн салбарт сүүлийн зургаан жил зогсоод байсан хөрөнгө босголтыг үргэлжлүүлж буй явдал аж. 

Steppe Gold компани  энэ онд багтаж анхны олборлолтоо хийхээр зорьж байна. Тус компанийн хэрэгжүүлж байгаа төслүүдтэй ЭНД дарж танилцах боломжтой.