Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Анагаахын шалгалтын сорилыг вэбсайт дээр байршуулан нээлттэй болголоо

А.Намуун, iKon.mn
2018 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

​Энэ жил анагаах ухааны боловсрол олгох 12 их, дээд сургуулийг  3,171 оюутан төгсөж ард иргэдийнхээ энхийн манаанд зогсохоор тангарагаа өргөх гэж байна. Төгсөгчид ажлын байранд гарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд  Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх  зөвшөөрлийн шалгалт өгдөг бөгөөд энэхүү үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв зохион байгуулдаг.

Энэ жилийн хувьд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилыг вэб сайт дээр байршуулан нээлттэй болгож шалгалт өгөх оюутан бүр орж танилцан,  шалгалтандаа бэлтгэх боломжийг бүрдүүлж байна. Ийнхүү шалгалтын сорил нээлттэй, цахим хэлбэрээр харах боломжтой болсноор оюутнуудад шалгалтанд бэлтгэхэд ач холбогдолтой төдийгүй тодорхойгүй байдлыг хална гэж үзэж байгаа юм.

ЭМХТ-өөс төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын бэлтгэл ажил,  цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар анагаах ухааны боловсрол олгодог их дээд сургуулиудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж дээрх өөрчлөлтийг танилцуулсан бөгөөд сургуулийн захиргаа болон оюутнууд энэ арга хэмжээнд ихээхэн сэтгэл ханамжтай байгаа аж. 

ЭМХТ-ийн Ерөнхий захирал Д.Ганцэцэг зөвшөөрлийн шалгалтын зохион байгуулалтыг ил тод, нээлттэй болгож, элдэв дарамтыг үгүй хийн, тодорхой, тэгш байдлыг ханган ажиллахаа уулзалтанд ирсэн сургуулийн удирдлагуудад хэллээ.

Энэхүү шалгалтын сорилыг тус төвийн www.hdc.gov.mn  сайтаар орж харах боломжтой юм байна.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.