Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын шийдвэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид хүнд цохилт болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ким Жон Унтай хийхээр төлөвлөөд байсан дээд хэмжээний уулзалтыг цуцалж байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч өчигдөр зарласан билээ.

Уг шийдвэрийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, түүний багийнхан хэрхэн хүлээж авч байгааг харуулсан гэрэл зургийг Хөх ордны захиргаа үзүүлжээ.

Зураг дээр тус улсын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний царай нэлээд баргар харагдаж байна.

Өчигдөр шөнө дунд Мүүний багийнхан шуурхай хурал зарлаж, Трампын мэдэгдлийг хэлэлцжээ. Дөнгөж урд өдөр нь Мүүн Жэ Ин Вашингтоноос ирээд байсан юм.

Трамп тэр хоёр Цагаан ордонд уулзахдаа ирэх сард Сингапурт болох АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хэлэлцэж, дараа нь хэвлэлд ярихдаа уулзалт төлөвлөгөөний дагуу болох өндөр магадлалтай байгааг мэдэгдэж байв.

Харин өчигдрийн шийдвэрийнхээ талаар Цагаан ордон Өмнөд Солонгосын талд урьдчилж мэдэгдээгүй бололтой. Тиймээс өнгөрсөн хугацаанд сайжраад байсан хоёр Солонгосын харилцаа хэцүү нөхцөл байдалд шилжиж байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider