Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АТГ-аас мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

СХД, 1-р хороо, Нарангийн гудамж, Гүнгэрваа худалдааны төвийн зүүн уулзвар дээр

Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусч, нээлтээ хийж байна. /08:10 цагт Хангарди ордноос унаа явна/.

СУИС-ийн хичээлийн I байр "Эрдмийн өргөө"-нд 

10:00 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Монгол Улсын Соёл, Урлагийн Их сургууль хамтран зохион байгуулж буй “Бид сайн сайханд дагуулна” “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ын тухай хэвлэлийн бага хурал болно.

НМХГ-ын хурлын танхимд

10:00 цагаас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болохтой холбогдуулан зах худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүд, хүнсний жижиглэн худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хүнсний бүтээгдэхүүн, бэлгэнд хийж буй хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийнэ.

ИНЕГ-ын урд талбайд 

10:30 цагт МУ-д нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болно.

АТГ-ын Олон нийтийн мэдээллийн төвд

11:00 цагт Сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хуралтай. Хуралд хэлтсийн дарга нар оролцож, тавдугаар сард хийсэн ажлынхаа талаар мэдээлнэ. 

НЗДТГ-ын А танхимд

11:00 цагт өмгөөлөгч Х.Бат-ялалт тэргүүтэй ТҮЦ-ны худалдаа эрхлэгчдийг хүлээн авч уулзана. 

 Эрүүл мэндийн яамны 215 тоотод 

11:30 цагт Дэлхийн тамхигүй өдрийн Хэвлэлийн бага хуралтай. 

ЭМЯ-ны гаднах талбайд

14:00 цагаас Гурван аймгийн эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулж өгнө.

“БльюСкай” зочид буудлын 3 давхарт “Топаз” танхимд

14:00 цагт "Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж" сэдэвт хэлэлцүүлэг болно.

Хэлэлцүүлэгт МҮХАҮТ, ХХААХҮЯ-ны Хүнсний бодлогын болон Хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн бодлогын газрын дарга нар, Мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцоно.