Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчид захидал бичиж, ирэх сард болох уулзалтыг цуцалснаа мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагчтай Сингапурт хийхээр бэлдэж байсан дээд хэмжээний уулзалтыг цуцалж байгаагаа Цагаан ордон өнөөдөр зарлалаа.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд бичсэн захидалдаа “Удаан хугацаанд төлөвлөж байсан уулзалтыг энэ удаад хийхэд тохиромжгүй гэж үзэж байна” гэж бичжээ.

Тэр ирэх сард болох уулзалтад ихээхэн ач холбогдол өгөн хүлээж байсан хэдий ч Ким Жон Уны сүүлд гаргасан мэдэгдэлд “асар их уур хилэн, ил тод дайсагнал” агуулагдаж байгаагаас шалтгаалан татгалзахаар шийдсэнээ тайлбарласан байна.

Трамп “Та өөрийн цөмийн зэвсгийн хүчин чадлын тухай ярьж байна. Гэвч манай зэвсэг танайхаас хамаагүй олон, илүү хүчирхэг бөгөөд үүнийг хэзээ ч хэрэглүүлэхгүй байхыг би Бурхнаас залбирч гуйдаг юм шүү” хэмээн барьцжээ.

Тэр мөн хэзээ нэгэн цагт Ким Жон Унтай уулзана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд өөрийн иргэдийг нь сулласанд талархсан байна.

Эцэст нь Трамп “Хэрвээ бодлоо өөрчилбөл дуртай үедээ холбогдохыг” хүсээд энх тайван амьдрах, хөгжиж дэвших боломжоо Хойд Солонгос алдаж байгаад харамсаж байгаагаа бичжээ.

Захидал бүрэн эхээрээ:

 

 

Эх сурвалж: White House