Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сард жинхэнэ утгаараа ирмэгээс ирмэг хүртлээ дэлгэцтэй гар утас худалдаанд гарна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын Vivo компани Apex нэртэй, нэг ирмэгээс нөгөө ирмэг хүртлээ дэлгэцтэй анхны гар утсыг танилцуулж байсан юм. Өөрөөр хэлбэл нүүрэн хэсэг нь жинхэнэ утгаараа зөвхөн дэлгэцээр бүрхэгдсэн ухаалаг гар утас ажээ.

Тэгвэл энэхүү өвөрмөц бүтээгдэхүүнийг зах зээлд худалдаалж эхлэх нээлтийн арга хэмжээг Vivo компани зургаадугаар сарын 12-нд Шанхай хотод хийхээр болсон байна.

Дэлгэцний доод хагасын шилний цаана нууц хурууны хээ уншигч суурилуулсан, нүүрний камер нь дээд ирмэгээсээ дэлгэгдэж гардаг шийдэлтэй тул нүүрэн хэсэгт дэлгэцтэй зай булаалдах зүйл огт байхгүй юм.

Мөн Apex бүтээгдэхүүнээ Vivo компани 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны гар утас болгож байгаа ажээ.

Эх сурвалж: Mashable