Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тажикистаны удирдагчид Славян хэлбэрийн нэрнээсээ татгалзаж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Төв Азийн Тажикистан улсын ерөнхийлөгч эх оронч, үндсэрхэг үзлийнхээ илэрхийлэл болгож, 2007 онд өөрийн овог нэрийг Рахмонов байсныг Рахмон болгож өөрчилсөн юм.

Өөрөөр хэлбэл нэрнийхээ ард залгагдсан Славян хэлбэрийн төгсгөлийг хассан байна. Улмаар ерөнхийлөгч Эмомали Рахмоны жишгээр тус улсын төрийн сайд нар, албан тушаалтнууд нэрээ сольцгоож эхэлжээ.

Тэгвэл хамгийн сүүлд Тажикийн гадаад хэргийн сайд Сирожиддин Аслов нэрээ сольж Мухриддин болгосон тухай өчигдөр мэдээлсэн байна.

Сайд энэ тухайгаа албан ёсоор зарлаагүй ч яамных нь вэбсайтад байгаа намтарт өчигдрөөс эхлэн өөрчлөлт оржээ.

Тажикистан улс 2016 оноос эхлэн шинээр төрсөн хүүхдүүдэд Славян хэлбэрийн төгсгөлтэй нэр өгөхийг хориглох болсон байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty