Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Замын хөдөлгөөний цагаан толгой-2018" тэмцээн болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын II байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд

09:00 цагаас "МОНГОЛ КИНОНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР" кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинар болох гэж байна. Сургалт, семинарт та бидний танил, чадварлаг, туршлагатай уран бүтээлчид оролцож, илтгэл тавих юм.

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд

10:00 цагаас Даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно. Тус хурлаар бассейн, саун, халуун усны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн тухай хэлэлцэнэ. 

Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд

10:00 цагаас “Ногоон паспорт” аяны хүрээнд "ХАЯГДАЛ ЗАЙ ХУРААГУУР ЦУГЛУУЛАХ ЭХНИЙ ХАЙРЦГИЙГ байршуулах гэж байна. Арга хэмжээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн байгаль орчны газар, нийслэлийн боловсролын газрын төлөөлөл оролцоно.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагаас “Гүйе! Түүе!” уриан дор ногоон бүсэд сайн дурын цэвэрлэгээ хийх аяныг өрнүүлэх гэж байгаа талаар Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийнэ.

Төрийн ордны В танхимд

11:00 цагаас Монгол Улс, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтын ажиллагааны 50 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хуралтай. Хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ОУХБ-ын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Клейр Куртье-Мюлдер нар оролцож мэдээлэл хийнэ.

Нэгдүгээр эмнэлэгт

11:00 цагаас Элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлгэсэн 5 настай охины бие тэнхэрч эмнэлэгээс гарах гэж байна. Элэгний бүх эмч нар мэдээлэл хийнэ. 

ЧД 9-р хороо, Баянбүрдийн тойрог дээш өгссөн зам дагуу

11:00 цагаас Геодези, усны барилга байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст контейнер буулгаж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцож, албадан нүүлгэж, хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэх гэж байна.

Улаанбаатар чуулгын байранд

12:00 цагаас Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг сайжруулах, зөв дадал хэвшүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой-2018" тэмцээн болно.

Нэгдсэн Үндэстний байгууллагын байрны 3-р давхарт.

14:00 цагт “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс – Иргэний нийгмийн түншлэл” ээлжит 15 дахь уулзалт болно. Энэ удаагийн уулзалтаар "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”, "Хүний эрхийн зөвлөлийн дунд хугацааны хэрэгжилт” сэдвийн хүрээнд танилцуулга хийж, хэлэлцэнэ. Уулзалтад ХЭҮК-ын дарга, гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын Форум, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Үндэсний мэдээллийн төвд

16:00 цагаас МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.