2020/01/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,750.80₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
13:00
S32
-10°
14:00
S32
-8°
15:00
S32
-7°
16:00
S32
-8°
17:00
S32
-9°
18:00
S31
-11°
19:00
S31
-13°
20:00
S31
-15°
21:00
S31
-15°
22:00
S31
-16°
23:00
S31
-16°
00:00
S31
-17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийг Монголын Хөрөнгийн Биржид анх удаа давхар бүртгэхээр боллоо

Б.Ану
2018 оны 5 сарын 23
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны  тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монголын Хөрөнгийн Биржид үнэт цаасаа давхар бүртгүүлэхээр хүсэлт гаргасан Канад улсын Торонтогийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERD.TSX) -ийн 1.2 сая канад долларын үнийн дүн бүхий 4,000,000 ширхэг хүртэлх үнэт цаасыг бүртгэхийг зөвшөөрлөө.

Ийнхүү, Монголын хөрөнгийн зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүн нэвтэрч байгаа нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй 30 гаруй уул уурхайн компаниуд Монгол улсад үнэт цаасаа гарган арилжих, эдгээр компанийн хувьцааг ард иргэд, олон нийт эзэмшиж, байгалийн баялгийн үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүлж байгаагийн зэрэгцээ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэгэн шатаар ахиулж, дэлхий нийтийн жишиг хандлагын дагуу хөгжүүлэхэд түүхэн чухал ач холбогдолтой үйл явдал болж байна гэж МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ мэдээллээ. 

Энэ талаар МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай "Анхны давхар бүртгэгдсэн компаний хувьцааг монголчууд МХБ дээрээс авах нь. Монголын хөрөнийн зах зээл сонгодог утгаараа дэлхийн хөрөнгийн захтай холбогдлоо" гэж мэдээлжээ. 

 

x