Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Базальт ХК-ийн хувьцааг худалдаж авах 20.4 тэрбум төгрөгийн захиалга иржээ

ikon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN

“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

Монголын анхны бөгөөд цорын ганц чулуун хөвөн материал үйлдвэрлэгч “Монгол Базальт” ХК-ийн Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа олон нийтэд санал болгох анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр 13 цагт амжилттай хаагдлаа.

“Монгол Базальт” ХК нь нийт хувьцааны 30 хувь болох 16,925,100 ширхэг хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож нийт 6.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж байгаа юм. Анхдагч зах зээлийн арилжаанд нийт 3,102 хөрөнгө оруулагчийн 53,566,670 ширхэг хувьцаа буюу 20.4 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн бөгөөд нийлүүлэлтээс 3.16 дахин давсан эрэлттэй байв.

 

Ингэснээр “Монгол Базальт” ХК-ийн IPO нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд 5 дахь том хэлцэл болсон бөгөөд 2015 оноос хойш хамгийн өндөр дүнтэй IPO боллоо. Компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Л.Ариунболд “Хөрөнгө оруулагч та бүхнийг манай компанийн хувьцаа эзэмшигч болж өөрийн хөрөнгийг бодитой өсгөх, инноваци шингэсэн технологи бүхий өрсөлдөх чадвартай үндэсний үйлдвэртээ хөрөнгө оруулалт оруулж бидний цаашдын амжилтын түүхийг бүтээх хувь нийлүүлэгч болсонд чин сэтгэлээсээ талархаж байна. Бид Хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг дааж, компанийн сайн засаглалын үлгэрлэн манлайлагч байж, Төв Азидаа өндөр технологийн тэргүүлэгч экспортлогч компани болох болно” хэмээн онцоллоо.

Анхдагч зах зээлийн арилжааны үндсэн андеррайтераар “Бумбат Алтай ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Гаүли ҮЦК” ХХК, “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК ажиллав.