Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

МҮБХ: Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар МҮБХ-ны нэрийг ашиглахаа зогсооно уу

ikon.mn
2018 оны 5 сарын 23
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар МҮБХ-ны удирдлагуудад энэ сарын 24-ны өдөр "Нэгдэлчин" зочид буудалд уулзах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн бичиг илгээсэн байдаг. Уг бичигт МҮБХ-ны Гүйцэтгэх захирал Д.Мөнх-Эрдэнэ "МҮБХ-ны байранд ирж уулзана уу" гэсэн хариу бичиг илгээсэн байна. 

Мөн Ц.Магалжав, Б.Сайнбаяр нарын илгээсэн бичиг нь өөрсдийгөө МҮБХ-ны тэргүүлэгч гэж олон нийт, бөх сонирхогч, нийт бөхчүүдэд худал мэдээлэл тарааж, МҮБХ-ны нэрийг хууль бусаар ашигласан үйлдэл гэж тэд үзжээ. 

Тодруулбал, хариу бичигтээ

"Та бүхэн өөрсдийгөө МҮБХ-ны тэргүүлэгч гэж олон нийт, бөх сонирхогч, нийт бөхчүүдэд худал мэдээлэл тарааж, МҮБХ-ны нэрийг хууль бусаар ашиглаж, хууль бус барилдаан зохион байгуулж иргэд, хуулийн этгээдийг залилан мэхэлж, тус байгууллагын эд хөрөнгийг дур зоргоороо захиран зарцуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулинд заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулж байгаагаас гадна Төрийн бус байгууллагын тухай хууль, МҮБХ-ны дүрэм, дээрх 6 удаагийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагуудын хүчин төгөлдөр шийдвэрүүдийг ноцтой зөрчсөн үйлдэл болохыг хатуу анхааруулж, цаашид энэхүү бусармаг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аваас хуулийн байгууллагад хандаж шалгуулахаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ. 

Ингээд Ц.Магалжав, Б.Сайнбаяр нарт хариу өгсөн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

 

Эх сурвалж: Мэдээ.мн