Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ревью – Дата эрх чөлөөг шинжих нь

ikon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Unitel групп дата багцуудаа шинэчилж байгаа юм байна. Ингээд өнгөрсөн жилийн өдийд зуны дата багцуудын талаар бичиж байсан энэ блогийн дараагийн хувилбарыг энд сийрүүлэхээр шийдлээ.

Unitel-ийн хэрэглэгчдэд шинээр санал болгож байгаа багцуудыг “их дататай” болон “урт хугацаатай” гэсэн хоёр төрлөөр ангилж байгаа юм байна.

  • Энэ харьцуулалтын хүрээнд зөвхөн одоогийн шинэчлэгдсэн багцыг өмнөх багцуудаас дүйхтэй нь харьцуулах болно.
  • Түүнчлэн багц хооронд үнийг харьцуулахад хялбар болгохын тулд 1 хоногийн дотор 1GB дата ашиглах үнийг багцын нийт үнээс тооцон гаргах болно. Багц тус бүрийн зориулалтаас хамааран дээрх үнэ зарим багцад хийсвэрээр тогтож байгааг анхаараарай.
 

Их дататай багцууд

Эдгээр багцууд нь богино хугацаанд их хэмжээний дата хэрэглэдэг, сэтгэл зүйн үнэ цэнийг эрхэмлэгчдэд зориулагдсан бололтой. Тиймээс 1GB/1хоног-ийн үнэ харьцангуй хямд байгааг анхаарна уу.

  1. 1GB/1хоног=₮1,500 (1GB/1хоног=₮1,500)| Unitel 24 цагийн турш хэрэглэх 1GB-ийн дата багцын үнийг ₮1,500 хэвээр хадгалсан байна.
  2. 2GB/2хоног=₮2500 (1GB/1хоног=₮1,250)| Уг багцын үнийг 1-р багцын үнэтэй харьцуулбал 1/6-ээр буюу 17% хямд байгаа бөгөөд компанийн өмнө нь санал болгож байсан багцуудаас шууд дүйх бүтээгдэхүүн одоогоор байхгүй байна.
  3. 4GB/5хоног=₮5,000 (1GB/1хоног=₮1,250) | Хэрэглэж буй датаны үнэ 2-р багцынхтай яг ижил байгаа ч өдөрт 1GB дата хэрэглэж амждаггүй хүмүүст авсан багцаа нэг хоногоор илүү удаан ашиглах боломжийг энэ багц өгч байна.
  4. 9GB/7хоног=₮10,000 (1GB/1хоног=₮1,116) | 7 хоногийн “хязгааргүй” багц ₮8,000 үнэтэй байсан бөгөөд энэ багцын хүрээнд өдөрт 512MB буюу нийт 3.5GB дата хэрэглэх боломжтой байсан юм. Үнэ 25%-иар өссөн ч уг багц өдөрт 4G/LTE хурдаар хэрэглэх датаны хэмжээг 2.8 дахин буюу 180%-иар өссөн байгаа юм. (Уг багцаар Netflix-ээс өдөр бүр 3 цагийн урттай киног 4G/LTE-ээр үзэж болох юм).
  5. 20GB/10хоног=₮20,000 (1GB/1хоног=₮1,000) | Өдөрт л 2GB дата хэрэглэчихдэг хүний хувьд хамгийн тохиромжтой багц. Өөрөөр хэлбэл 4G/LTE-ээр кино үздэг эсвэл видео контент шууд дамжуулдаг хүмүүст хамгийн тохиромжтой байх.
 

Урт хугацаатай багцууд

Эдгээр багцууд нь их хэмжээний дата хэрэглэдэггүй, урт хугацаанд дата багцаа хадгалах сонирхолтой, функциональ үнэ цэнийг эрхэмлэдэг хэрэглэгчдэд зориулсан гэж харж болохоор байна.

Гэсэн хэдий ч үнэ болон хугацаагаар дүйх багцуудад дагалдах дата хэмжээ өссөнөөс хэрэглэгчдийн хандлага дата руу чиглэж байгаа нь харагдана. Хэрэглэгчид санал болгож байгаа гол бүтээгдэхүүн нь дататай хугацаа учир нэгж датад ногдох үнэ “их дататай” багцуудынхаас арай өндөр байгааг анхаарна уу.

  1. 1.5GB/3хоног=₮2,500 (1GB/1хоног=₮1,666.(6)) | Хоногт 0.5GB хэрэглээтэй
  2. 2.5GB/10хоног=₮5,000 (1GB/1хоног=₮2,000) | SmartData багцийн хэрэглэгч бол хоногт 512MB дата үнэгүй дагалддаг. Үндсэндээ тэр хэрэглэгээ хоёр дахин нэмэгдүүлчих юм. Багц тохиромжтой эсэхийг хэрэглэгч өөрөө шийдэх биз.
  3. 3GB/30хоног=₮10,000 (1GB/1хоног=₮3,333.(3)) | Нэгж датаны үнийн хувьд хамгийн үнэтэй багц нь болж байна. Гэхдээ бүтэн сарын турш энгийн хэрэглээнд хангалттай дататай байх сонирхолтой хэрэглэгчдэд тохирох байх.
  4. 8GB/30хоног=₮20,000 (1GB/1хоног=₮2,550) | Сардаа нэг удаа цэнэглэчихээд, өглөө ажилдаа явах, орой харих замдаа видео контент үзээд байдаг хүнд тохиромжтой болов уу.
  5. 15GB/30хоног=₮32,000 (1GB/1хоног=₮2,133.(3)) | Энэ багцыг авахын оронд 1-т байгаа ₮2,500-ийн багцийг сард 10 удаа дараалаад авчихсан нь хэрэглээгээ тааруулах боломжтойн дээр 22% хямд тусна. Not recommended.
 

LookTV багц

  1. 30хоног=₮9,000 (1хоног =₮300) | Өдрийн турш LookTV платформоос датаны хязгаарлалтгүй контент үзэх эрх энэ багцийг дагалдах бөгөөд, зэрэгцэн ашиглаж буй өөр багцийн хэрэглээнээс LookTV-ээр үзсэн багцийн хэрэглээ хасагдахгүй гэж Unitel-ийнхэн хэлж байсан. Их дататай 1-р багцийн үнээр харьцуулбал ₮300-өөр өдөрт 0.2GB буюу ойролцоогоор 40 минутын видео үзэх эрх авна. Хязгааргүй багцтай хэрэглэгч бол чадвал 24 цагийн видео контент ч үзэж болох юм. *wink*
 

Giant багц

  1. 50GB/30хоног=₮50,000 (1GB/1хоног=₮1,000) | Хоногт 1.7GB дата өлхөн хэрэглэчих хүнд энэ багц тохиромжтой. Хэрэв энэнээс илүү дата хэрэглэнэ гэвэл магадгүй их дататай 5-р багцийг хэд хэдэн удаа авчихсан нь хямд тусна. Нэг дор аваад дата нэмж авна гэдгийг мартахыг хүсдэг хүнд тохирно.

Дүгнэлт

Шинэ багцууд өөр өөр сонирхолтой, өөр өөр хэрэгцээтэй дата хэрэглэгчдэд зориулан бүтээгджээ. Ихэнх багцийн нэгж дата хэрэглээнд оногдох үнэ өмнө санал болгож байснаас буурсан харагдаж байна. Энэ зун хөдөө амрахаар явах бол Монгол Улсын 330 суманд Unitel-ийн 4G/LTE сүлжээ нэвтэрсэн, сумын төвтэй ойр байгаа цагт дата үргүй зарагдахгүй гэдгийг битгий мартаарай.

Хангалттай өндөр хурд, дататай WiFi сүлжээтэй ажил, гэрийн хооронд ихэнх цагаа өнгөрөөдөг миний хэрэглээнд 3GB эсвэл 8GB дататай “урт хугацаат” багц тохирохоор санагдлаа. Мэдээж энэ зуршлаас өөр нөхцөлд бусад багцуудыг бодолцож үзэх болно.

 

P.S. Unitel урамшууллын хугацаанд дээрх багцуудад дагалдан ирж буй дата 2 дахин үржигдэж байгаа юм байна. Хэрэв андуураагүй бол энэ зуны турш үргэлжлэх урамшууллын үер налуу хэлбэрээр оруулсан үнэ хоёр дахин буурна гэсэн үг болж байна.

Эх сурвалж: anuharchu.com