Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 наадмын зохион байгуулагчид эвдэрсэн гар утсаа олимпийн медаль болгох санаачилга гаргажээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хэрэгцээгүй болсон хуучин хаягдал гар утас болон жижиг оврын цахилгаан хэрэгслүүдийг цуглуулж Токио 2020 наадмын медалийг хийх санаачилгыг олимп зохион байгуулагчид гаргажээ. 

Тэд 5,000 гаруй медаль хийх найман тонн металь гаргаж авахаар төлөвлөж, Япон улс даяар 2,400 цэгт хаягдал цуглуулах хайрцаг байрлуулсан байна. 

 

Олимп болон паралимпийн наадмын 5,000 медалийг хийхэд 40 кг алт, 2,930 кг мөнгө болон 2,994 кг хүрэл орох аж.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Япон улсын Токио хотод болж буй “Clean city&Clear sky” форумд оролцож байгаа юм. Тэрбээр тус хотын дарга Юрико Койкегийн байгаль орчноо хамгаалах санаачилгад нэгдэж, мөн нийслэлчүүд, иргэдийг нэгдэхийг уриаллаа. 

 

 

Эх сурвалж: НЗДТГ