Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монголбанкнаас мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

09:00 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалтыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран зохион байгуулна. 

НЗДТГ-ын хурлын А танхимд

09:30 цагаас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаантай. Хуралдаанаар Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний тухай, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөх тухай, Газрын итгэлцүүрийг хэрэглэх бүс, дэд бүс тогтоох тухай, Үнэлгээний хороонд ажиллах иргэдийн төлөөллийг батлах зэрэг 10 асуудлыг хэлэлцэнэ. 

ҮХЦ-ийн байранд

09:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ.

Төрийн ордны их танхимд

10:00 цагаас Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран “Төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор үнэлж, цалин, хөлсийг нэмэгдүүлэх арга зам, гарц, шийдэл” хэлэлцүүлэгийг зохион байгуулна. 

МЗХ байранд

11:00 цагаас "Өөр Ирээдүй" Авлигын эсрэг хэвлэлийн бага хурал болно. Авлигатай тэмцэх газар Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын Холбоодуудтай авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, иргэд олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачлагыг дэмжих чиглэлээр санамж бичиг байгуулсан билээ. Тэгвэл тус санамж бичгийн хүрээнд холбоодууд үйл ажиллагааныхаа нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэж батласныг олон нийтэд танилцуулах, Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд

11:00 цагт Удахгүй болох Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

МҮЭ-ийн төв байр 4 давхарт хурлын зааланд

11:00 цагт МҮЭ-ийн холбооноос "Цалин нэмэгдүүлэхийн төлөө" явуулж буй нэгдсэн тэмцлийн талаар яаралтай хэвлэлийн хурал зарлаж байна. 

"Хүүхэд залуусын 49-р гудамж театр"-т 

11:00 цагаас "Харанга" хамтлагийн "Хайрла" тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

Монголбанкны хурлын танхимд

12:00 цагаас Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал болно.