Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” үзэсгэлэн боллоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг  “Хариуцлагын  жил”, Нийслэлээс “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”  болгон зарласантай холбогдуулан МҮХАҮТ, ХХААХЯ, НЗДТГ, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар хамтран “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” Олон улсын үзэсгэлэн худалдааг жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах зорилгоор 5 дугаар  сарын 17-20-ны өдрүүдэд 21 дэх жилдээ  “Мишээл Экспо” төвд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцон шинэлэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, хэрэглэгчдэд хандсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгууллаа.

Түүнчлэн БНСУ, БНУнгар Улсын худалдааны төлөөлөгчийн газар, Пакистан, Тайвань болон Хонконг зэрэг гадаадын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

Үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын комиссоос нийт 13 төрлийн номинацаар жижиг, дунд үйлдвэрлэгчдийн шилдэгүүдийг тодруулж, шагнал гардууллаа. Үүнд,

  1. Үзэсгэлэнгийн Гран-При шагнгалыг Хөгжил Трейд ХХК “Ариун” брэнд
  2. Үзэсгэлэнгийн онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүн-  Жагаасанрайс ХХК “Чап Чап” нэрийн бүтээгдэхүүн 
  3. Онцлох шинэ бүтээгдэхүүн -  Монкрем ХХК  “Маалай Моолой” органик сет
  4. Шилдэг экспортын бүтээгдэхүүн Спирит оф натур ХХК “Эко гоо сайхны” бүтээгдэхүүн
  5. Үзэсгэлэнгийн онцлох бүтээл - “Хайнаг толгой” хоршоо “Хүнсний бутлуур” 
  6. Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгч бүтээгдэхүүн- “Ирвэс интертрейд” ХХК “Тамир” эм био бэлдмэл 
  7. Дэлхийд өрсөлдөхүйц монгол брэнд - Энхжин сувинер ХХК “Арьсан цүнх”  
  8. Үзэсгэлэнгийн  үлгэр жишээ орлцогч- Мажаар трейд хаус ХХК
  9. Шилдэг сав баглаа боодол - Жагаасанрайс ХХК  
  10. Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн - Монгол цар ХХК  “Зэс эдлэл” 
  11. Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн -  Талын эзэн ХХК “Наад бренд” 
  12. Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн -Э.Болорчимэг “Үнэгхэн брэнд”   
  13. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн- Дэнд ХХК  “Еdi брэнд” эрэгтэй хослол
  14. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн- Саржин арт ХХК  “Хүүхдийн эсгий бяцхан ном” 
  15. Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн - Тинц ХХК “Ногоодой брэнд” 
  16. Импортын онцлох бүтээгдэхүүн -  Ухаасар ХХК  “Yato” бренд   

Мөн Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын даргын нэрэмжит “инновацийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр гарааны бизнес эрхлэгч  Aquila  ХХК , Monco Latte ХХК компаниуд шалгаран хүндэт өргөмжлөл, инновацийн төвд үнэ төлбөргүй бойжих эрхээр шагнагджээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар