2019/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.09₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-23°
09:00
S30
-14°
10:00
S30
-11°
11:00
S30
-8°
12:00
S26
-5°
13:00
S26
-4°
14:00
S30
-3°
15:00
S30
-3°
16:00
S30
-4°
17:00
S30
-5°
18:00
S29
-6°
19:00
S29
-7°
20:00
S29
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мянганы Сорилтын Корпорацитай ХОЁР дахь компакт гэрээ байгуулах тухай хэлэлцээ өндөрлөв

ikon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон албаны бусад хүмүүстэй уулзав  

 

АНУ-д айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, Төрийн департаментын Улс төрийн асуудал хариуцсан ТНБД-ын орлогч Т.Шэннон, Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Торнтон нартай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх  асуудлаар санал солилцсон байна. 

 

Уулзалтын үеэр хоёр тал нийтлэг үнэт зүйлс, стратегийн ашиг сонирхолд суурилсан Монгол Улс, АНУ-ын түншлэлийн харилцааны төлөө байгаагаа харилцан нотолж, Умард Солонгос зэрэг бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаа, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-тай байгуулахаар ажиллаж буй МСК-ийн Хоёр дахь компакт гэрээ болон харилцааны бусад асуудлаар мэдээлэл, санал солилцжээ. 

 

Мөн өдөр Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Жонс Хопкинсийн Их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд зочилж “Өөрчлөгдөж буй дэлхий: Жижиг орнуудын өөрчлөгдөж буй үүрэг” сэдвээр яриа хийж, Монгол Улсын гадаад бодлого, бүс нутаг дахь сүүлийн үеийн үйл явцын талаарх сонирхсон асуултад хариулсан байна. 
 
Энэхүү арга хэмжээнд Америкийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаач, оюутан, төр засгийн байгууллага, Вашингтонд суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл зэрэг 80 орчим хүн оролцсон байна. 

АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦИТАЙ ХОЁР ДАХЬ КОМПАКТ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭ ӨНДӨРЛӨВ

 

Харин өнөөдөр Д.Цогтбаатар сайд Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Нэш болон албаны бусад хүмүүстэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-тай Хоёр дахь компакт гэрээ байгуулах тухай төгсгөлийн шатны хэлэлцээнд орж, эцэслэв.

Хэлэлцээнд Сангийн яамны ТНБД тэргүүтэй холбогдох яамд, газрын төлөөлөгчид оролцов. Хоёр дахь компакт гэрээний хүрээнд Монголд буцалтгүй тусламж хэлбэрээр орж ирэх 350 сая ам.долларын санхүүжилтийг Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх тухай төсөлд зарцуулах бөгөөд гэрээг талууд хоёр талын дээд хэмжээний айлчлалын үеэр байгуулахаар эцсийн шатны бэлтгэлийг ханган ажиллаж байна.

 

Монгол Улс нь 2008-2013 онд МСК-ийн Нэгдүгээр компакт гэрээний шугамаар 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авч, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, хот орчмын бэлчээрийн менежмент, хөрөнгийн эрх, авто зам, цэвэр агаар зэрэг 6 төслийг амжилттай хэрэгжүүлсэн талаар Гадаад Харилцааны Яам мэдээллээ. 

 

x