Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүд зориулалтын ариун цэврийн өрөөтэй болов

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр нь өөрийн түнш болох Үндэсний хөгжлийн газартай хамтран сайн үйлсийн аяныг хэрэгжүүлдэг уламжлалтай.

Энэ удаа тус байгууллагууд Чингэлтэй үүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ариун цэврийн өрөөг тохижуулан засварлах ажлыг хийжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан ариун цэврийн өрөө, бие засах газар, угаалтуур, усанд орох өрөө байдаггүйгээс болж хүүхдүүд, насанд хүрсэн хүмүүст зориулсан ариун цэврийн өрөөг ашиглах шаардлага гардаг. Энэ нь хүүхдүүдэд тухгүй, хүндрэлтэй байдгаас гадна мөн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй байгаа юм. Тиймээс GIZ, Үндэсний хөгжлийн газар, Олон улсын дунд сургууль (ОУДС) хамтран энэхүү сайн дурын аяныг өрнүүлжээ. Энэхүү аянд тус гурван байгууллагын ажилтнуудаас гадна ОУДС-ийн сурагчид хандив өргөсөн байна. 

 
 
 
 
GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал Штефан Ханселманн, тус хөтөлбөрийн дэд захирал О.Батболд, Үндэсний хөгжлийн газрын Захиргаа, удирлагын хэлтсийн дарга Н.Орхон нар өнөөдөр Чингэлтэй дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгийн ариун цэврийн өрөөг тохижуулснаа хүлээлгэн өгсөн байна. Энэ үеэр тэд сайн дурын аяны хүрээнд хийсэн ажил эмнэлэгт эмчлүүлж буй бяцхан хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгч, эрүүл мэндийн шаардлага хангасан, тав тухтай, хүмүүнлэг орчинд хурдан эдгэрэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.