Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Шведийн засгийн газар бүх айл өрхүүддээ “дайнд бэлдэх” гарын авлага тараажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Швед улсын засгийн газар өөрийн орны бүх 4.8 сая айл өрхөд дайнд хэрхэн бэлтгэлтэй байх тухай заавар бүхий гарын авлага тараажээ.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд анх удаа ийм анхааруулга өгч байгаа нь энэ юм. Зааварт иргэдийг хэрхэн ус, хүнс, халаалт зэрэг анхан шатны хэрэгцээгээ онцгой нөхцөлд хангах, нөөцлөх, агаарын түгшүүр зарлавал хэрхэн хоргодох байр олохыг заажээ.

20 хуудас материалд бас кибер халдлагын үед хэрхэн ажиллах, хуурамч мэдээ мэдээллийг яаж таних аргыг заасан байна. Үүнээс гадна гэр орон нь халаалтгүй, цахилгаангүй, усгүй болох үед, мөн интернэт, гар утасны сүлжээ ажиллахгүй болох үед хэрхэн ажиллахыг дэлгэрэнгүй зааж өгчээ. Дайн дэгдэх бол Шведийн 16-70 насны иргэн бүр эх орноо хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах үүрэгтэйг бас сануулсан байна.

Ийм гарын авлагыг анх 1943 онд дэлхийн хоёрдугаар дайны үед төвийг сахисан Швед улсын эрх баригчид иргэддээ тарааж байжээ.

Дараа нь 1961 он хүртэл жил бүр олон нийтэд шинэчлэн тараадаг байсан гэнэ. Харин үүний дараа нь 1991 он хүртэл зөвхөн төр засгийн албан хаагчдад зориулан гаргаж байжээ.

2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсний дараа Шведчүүдийн дунд НАТО-д элсэх тухай яриа гарах болж, үндэсний аюулгүй байдалдаа санаа зовж эхэлсэн юм.

Мөн саяхан Оросын нисэх онгоц, шумбагч онгоцнууд Шведийн агаарын болон усан хилд нэвтрэх болсон нь дайн дэгдэх айдсыг улам нэмэгдүүлжээ.

Швед улс сүүлийн жилүүдэд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анхны цэргийн сургуулилалтаа өнгөрсөн онд хийсэн байна.

Тус улс сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд ямар ч улстай дайн хийгээгүй байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian