Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэж дуусаагүй шалтгаанаар Ерөнхий сайдын айлчлалыг хойшлуулжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Ерөнхий сайд энэ сарын 23-26-нд ОХУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалаа түр хугацаагаар хойшлуулжээ.

Тэрбээр жил бүр зохион байгуулагддаг Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум оролцохоор төлөвлөсөн байсан юм. Айлчлалыг хойшлуулах болсон нь улстөрийн шалтгаантай гэж зарим эх сурвалж мэдээлж байсан юм.

Энэ талаар Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас тодруулахад "ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэж дуусаагүй байгаа. Тиймээс тус улсын Засгийн газрыг бүрдэж дууссаны дараа айлчилбал илүү үр дүнд хүрнэ гэж үзсэн. 

Мөн ОХУ-аас Ерөнхий сайдад айлчлалын урилгыг албан ёсоор хүргүүлсэн байгаа учир айлчлахад тааламжтай өдрөө тун удахгүй харилцан тохиролцоно" гэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд анхны албан ёсны айлчлалаа БНСУ-д 2018 оны нэгдүгээр сард хийж, дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилсан.  Харин ойрын үед ОХУ-д хийх айлчлал нь Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй аж.