Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Хью Грант 57 насандаа анх удаа гэрлэлтээ батлуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Удаан хугацаанд ганц бие явсан романтик инээдмийн киноны од Хью Грант 57 насандаа Швед бүсгүйтэй анх удаа гэрлэжээ.

Грант болон түүний найз бүсгүй, 39 настай Анна Эберштэйн нар өөрсдийн амьдардаг Ноттин Хиллээс холгүй гэрлэлтээ бүртгүүлсэн нь саяхан ил болсон байна.

Хуримын ёслол ойрын үед болохоор төлөвлөгдөж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Грант, Эберштэйн нар албан ёсоор гэрлээгүй байсан ч гурван хүүхэдтэй ажээ. Мөн жүжигчний өмнөх найз бүсгүй Тинглан Хонг хоёр хүүхэд төрүүлсэн юм байна. Түүнээс өмнө жүжигчин эмэгтэй Лиз Харлитай удаан хугацаанд найзалж байсан Грант хэзээ ч гэрлэхэд яарч байгаагүй юм.

Энэ оны эхээр Британи жүжигчин өөрийнх нь утсыг “хакдаж”, хувийн нууцад нь халдсан Миррор хэвлэлийн сэтгүүлчдийг шүүхдэж, зургаан оронтой тооны мөнгөөр хохирлоо барагдуулж байжээ.

 

Эх сурвалж: AFP