Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

“НИЙГМИЙН МАРКЕТИНГ ФОРУМ 2018” нөгөөдөр болно

ikon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монголын маркетингийн холбооны санаачлан 3 дах жилдээ зохион байгуулж буй “Нийгмийн Маркетинг Форум 2018” -д ирснээр бизнесүүд брэнд болон бүтээгдэхүүнийхээ маркетингийг нийгмийн сонирхол, хурцадмал асуудалтай амжилттай холбож ялгарал бий болгон, олон нийтийг хамарсан давлагааг өрнүүлж чадсан Канны олон улсын зар сурталчилгааны креатив наадмын шилдэг бүтээлүүд, дотоодын кейсүүд болон нийгмийн асуудлыг олон нийтэд хүргэсэн, шийдэхэд нөлөөлсөн, уриалсан шилдэг контентууд, болон төслүүдийн маркетингийн стратеги, аргачлалуудтай танилцана.

Хаана: Блү Скай Зочид Буудал, Диамонд Танхим

Хэзээ: 2018 оны 5 дугаар сарын 24-ний Пүрэв гараг, 14:00 цагаас

Арга хэмжээнд ирсэн хүмүүс ямар мэдлэг, мэдээллээр цэнэглэгдэх бол?

Өнөөдөр бизнесийн эзэд, маркетерууд хоорондоо ялгарах зүйл үгүй болсон ижил төсөөтэй бүтээгдэхүүнүүдийн ширүүн өрсөлдөөн дунд сурталчилгааны бөмбөгдөлтөнд дөжирсөн хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд маркетингийн контентуудаа хэрхэн органикаар, бага зардлаар өргөн хүрээг хамарч, үр дүнтэйгээр түгээх аргыг олох том сорилттой тулгараад байна.

Энэ сэдвийг өнгөрсөн жилийн форумаар хөндөхөд Каннын креатив чиглэлээр Ariel брэндийн жендерийн асуудлыг хөндсөн 2 тэрбум хүнийг хамарсан давлагааг бий болгож, борлуулалтаа 76 хувиар өсгөсөн, Dove брэндийн эмэгтэйчүүдийг гоо сайхандаа итгэлтэй байхыг ойлгуулсан нийгмийн кампанит ажлууд, Tesla брэндийн ямар ч маркетингийн зардал гаргаагүй мөртлөө олон зуун захиалга авсан цахилгаан автомашины жишээнүүдийг танилцуулж байсан.

 

Энэ жилийн форумаар Дэлхийн шилдэг кейсүүдээс гадна,  салбартаа амжилттай яваа залуусыг олон нийтэд таниулж, Signature нэтворк үүсгэсэн, нийгмийн зан төлвийг өөрчлөх уриалга бүхий “Зөв гэр бүл” зэрэг кампанит ажлуудын стратеги танилцуулагдана.

 

Уламжлалт маркетингийн зардал улам өсч байгаа ч үр нөлөө нь тэр хэмжээгээр буурч байгааг Монголын Үндэсний медиа хэрэглээний 2018 оны судалгааны үр дүн болох бүх уламжлалт медиагаас хүмүүс, хэрэглэгчдийн мэдээлэл авах байдал огцом буурч, эсрэгээр ухаалаг утас, интернэтийг Монгол улсын нийт хүн амын 80 гаруй хувь нь хэрэглэж байгаагаар баталж байна.

Үүнийг үнэн болохыг харуулах мэт сошиал медиаг мэдээлэл түгээх гол сувгаа болгож, бүтээлч шийдлүүдийг ашиглах замаар хүүхдүүдэд зориулж “Ид Шидийн Орон”-ыг бүтээн байгуулахад тэрбум гаруй төгрөгийг олон нийтээс босгож чадсан жишээг “Нийгмийн Маркетинг Форум 2018” дээр ирж сонсоорой.

 

Хэдийгээр маркетерууд интернэт, дижитал, сошиал маркетингийн чухлыг ойлгож байгаа ч шинэ платформуудыг олж илрүүлэх, түүнийг ашиглах аргад суралцахдаа хэт төвлөрч, зорилтот бүлэг, хэрэглэгчдийнхээ зүрх сэтгэлийг эзэмдэх, органикаар түгээгдэх контентыг агуулгыг хөгжүүлэх, түүнд суралцахад анхаарахгүй байна.

Тэгвэл та энэ жилийн форумд оролцсоноор хүүхэддээ цаг зав бага зарцуулдаг эцэг эхүүдийн хандлагыг өөрчлөх зорилгоор “Хонгор үрдээ 20 минутыг” нэртэй компанит ажлыг өрнүүлж, контент бүтээгч нарын сайн дурын оролцоонд түшиглэн, бага зардлаар олон мянган шэйр, үзэлт, энгэйжменттэй контентуудыг бүтээсэн түүх болон “Бид Монгол Агуулга” ТББ-н дизайнер залуусын “БИ+Д Өөрөөсөө эхлэе” төслийн зурагт хуудсуудаараа хотжилтоос үүдэлтэй сөрөг үр дагаварууд гэсэн “уйтгартай” сэдэв рүү залуусын анхаарлыг хэрхэн хандуулж чадсаныг сонсох болно.

Монголын бизнесүүд брэндийн нэр хүндийг зах зээлд эерэгээр таниулж, ойлгуулж, үнэнч хэрэглэгчийн тоог нэмэгдүүлж, борлуулалтыг өсгөхийн хажуугаар маркетингийн зардлыг бууруулахад тусладаг маркетингийн ахисан шатны хэлбэр болох нийгмийн маркетингийг бараг хийхгүй байгаа нь харамсалтай.

Гэтэл үндэстэн дамнасан, дэлхийн том брэндүүд нийгэмд тулгамдаж буй асуудлыг брэндийнхээ үнэ цэнийг өсгөх гарц, маркетинг сурталчилгааны хүртээмжийг тэлэх боломж гэж харж байна. Тийм учраас энэ жилийн “Нийгмийн Маркетинг Форум 2018”-ын агуулгыг нийгмийн маркетинг хэрхэн хийх аргуудыг таниулж, ойлгуулахад чиглүүлж, дотоодын бодит кэйсүүдээр баяжуулсан юм.

 

Жишээ нь: сошиал энтерпрайзын төлөөлөл болох Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн үүсгэн байгуулагч сошиал энтрепренер Р.Амаржаргалын илтгэл, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой TEDx эвентийг хэрхэн зохион байгуулдаг тухай мөн сошиал старт-ап энтерпрайз хэмээн тодорхойлж болох UNREAD-н байгуулагдах болсон шалтгаан, хэрхэн ажиллаж, оршин тогтнодог тухай зэрэг Монголд хэрэгжсэн нийгмийн маркетингийн төсөл, компанит ажлуудын амжилтын түүхүүд, олон улсад амжилттай хэрэгжсэн, Монголынхоо хөрсөнд буулгаж, хэрэгжүүлж болох олон улсын кэйсүүдтэй танилцана.

 
 

 

Хэрхэн оролцох вэ?

1. Бүртгүүлэх. Бүртгэлийн линк: https://bit.ly/2rYg622

2. Бүртгэлээ баталгаажуулан оролцогчийн хураамжийг төлөх
- Хураамж: 50,000төг
- Банк: Худалдаа хөгжлийн банк
- Дансны дугаар: 410011461
- Данс эзэмшигч: Монголын маркетингийн холбоо
- Гүйлгээний утга: Овог, Нэр, утасны дугаар
- Эвентийн линк: https://bit.ly/2s0NKmN
- Веб: www.marketing.org.mn/

Илтгэгч нарын видеоны линкүүд

“Нийгмийн Маркетинг Форум 2018”-ын танилцуулга шторк

“Social Entrepreneur Talk” Зочин: Р.Амаржаргал /СЭЗИС-ийн ректор/

Үндсэн илтгэгч: Д.Бум-Эрдэнэ: “MMCG” ХХК-ийн CEO 

Кейс илтгэгч: Г.Ганжавхлан /”WOOVOO” ХХК-ийн CEO/

Кейс илтгэгч: Г.Баярхүү  /”BAT SOLUTION PARTNERS” ХХК-ийн CEO/

Кэйс илтгэгч: Э.Золзаяа “Би+Д Өөрөөсөө эхэлье!!!” төслийн санаачлагч

Кэйс илтгэгч: Б.Идэрсүрэн /PhD/, СЭЗИС-ийн багш, Мөрөөдөлтэй нийгэм төслийн багийн гишүүн

Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй дараах сувгуудаар холбогдож авах боломжтой.

    

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.