Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: МБ-наас "2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, түүний үр дүн" сэдэвт хэлэлцүүлэг хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

Төрийн ордонд 

09:00 цагаас "Монголын эдийн засгийн чуулган-2018" хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Д.Сүхбаатарын талбайд

09:00 цагаас Цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагаа дэмжих ажил хаялтын өмнөх МҮЭ-ийн холбооны суулт 8 дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр ОУВС-д санал, шаардлага хүргэнэ.

Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд

09:30 цагаас Европын холбооны дэмжлэгтэйгээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний нийцэл, тайлагналтын үндэсний чадавхийг бэхжүүлэх замаар Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем(GSP+)-д Монгол Улсын статусыг тогтвортой хадгалах нь төслийн II үе шат” буюу “GSP+3 төсөл”-ийн нээлт болно.

Монголбанкны 5 давхрын хурлын танхимд

09:30 цагаас Монголбанкнаас "2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, түүний үр дүн" сэдэвт хэлэлцүүлэг болно.

Багшийн хөгжлийн ордонд

09:30 цагт Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт цуврал сургалтын хаалтын арга хэмжээ болно.

Holiday inn буудлын хоёр давхарт

10:00 цагаас "Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого"-ын хэрэгжилт болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх танилцуулга, хэлэлцүүлэг эхэлнэ.

Налайх дүүрэгт /10:00 цагт Хангарьд ордноос унаа хөдөлнө/

Өнөөдөр нийслэлийн Цэргийн штабаас цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний анхан шатны бэлтгэл сургалтын явцтай танилцана.