Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайдын ОХУ дахь айлчлал хойшлогджээ

Т.Сайхан, Зууны мэдээ
2018 оны 5 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд энэ сарын 23-26-нд ОХУ-д айлчилж, Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцох байв. Гэвч ОХУ-ын талаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээж авах бэлтгэл ажил хангагдаагүй гэсэн үндэслэлээр айлчлалыг хойшлуулсан талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Айлчлал хойшлогдсон шалтгааныг улс төрийн хүрээнийхэн Засгийн газрыг огцруулах асуудалтай холбон тайлбарласан нь ч байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн форумд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нар оролцож байжээ.

Зураг