Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос цөмийн туршилтын талбайг буулгах ажиллагааг сурвалжлах сэтгүүлч бүрээс $10,000 хураахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгос Пунгири дэх цөмийн туршилтын талбайгаа буулгах ажиллагааг сурвалжлах гадаадын сэтгүүлч бүрээс $10,000 хураахаар болсныг Сөүлийн албаныхан өнөөдөр мэдээлсэн байна.

Харин Өмнөд Солонгосын хэвлэлийнхнийг уг төлбөрөөс чөлөөлжээ. Энэ долоо хоногийн Лхагва гарагаас Баасан гарагийн хооронд болохоор төлөвлөгдсөн ажиллагааг сурвалжлуулахаар Өмнөд Солонгос, АНУ, Хятад, Орос, Их Британий хэвлэлийнхнийг Пёньян урьсан юм.

Уригдсан хэвлэлийн төлөөлөгчид маргааш буюу Мягмар гарагт Бээжин дэх Хойд Солонгосын элчин сайдын яамнаас өглөөний 11:00 цагт виз авсны дараа Вонсан хот руу тусгай үүргийн онгоцоор нисэж, дараа нь туршилтын талбай руу автобусаар зорчиж хүрэх юм байна.

Өмнөд Солонгосын засгийн газар оролцох өөрийн хэвлэл мэдээллийн байгууллагын жагсаалтыг Хойд Солонгост илгээсэн ч одоо болтол хариу өгөөгүй гэнэ.

Харин News1, MBC сувгуудыг Хойд Солонгосын тал сонгож урилга өгсөн тул тэдгээр байгууллагуудаас тус бүр дөрвөн хүн өнөөдөр Хятадыг зорьсон байна.

 

Эх сурвалж: Korea Times