Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБанкны “Маамуутай хүүхдийн баяр” эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 21
Сурталчилгаа

ХХБанк жил бүр бяцхан харилцагчдаа баярлуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд хүүхдийн хадгаламж эзэмшигч хүүхдүүдээ нас насанд нь тохирсон бэлэгтэй баярлуулахаар төлөвлөж, 3-аас 6-н настай хүүхдүүдтэй “Маамуутай хүүхдийн баяр”-аар арга хэмжээгээ эхлүүллээ. Энэхүү хүүхдийн баярыг үндэсний контент үйлдвэрлэгч Монгол контент ХХК-ийн хамт олонтой хамтран Баянгол ресторанд зохион байгууллаа.

“Маамуутай хүүхдийн баяр”-т ХХБанкны 300 гаран бяцхан харилцагч хүрэлцэн ирж, Маамуу контентийн гол дүр өхөөрдөм Аами, Таами болон хөтлөгч Аминаа, Тамираа, алиалагч, хөөрхөн Пороро, түүний найзуудтай хамт хөгжөөнт тоглоомоор наадаж, урлагийн болон циркийн үзүүлбэр үзэж, өнгөт зураг нүүрэн дээрээ зуруулан, эвлүүлдэг тоглоом тоглон хөөрөн баясан сонирхолтой нэгэн өдрийг өнгөрүүллээ. Зохион байгуулагчдын зүгээс гэнэтийн бэлэг болгон Маамуу хүүхэлдэйн киноны 2 шинэ ангийг Маамуу брэндийн бэлгийн хамт бэлдсэн байлаа.

ХХБанк энэхүү “Маамуутай хүүхдийн баяр”-аа Дархан, Эрдэнэт хотын бяцхан харилцагч хүүхдүүддээ ч зохион байгуулахаар төлөвлөжээ. Банкны зүгээс хүүхдийн баярыг угтан харилцагч хүүхдүүддээ зориулан дараах арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.

Шинэ бяцхан иргэд буюу 2018 оны 6-р сарын 1-ний өдөр Монгол улсад төрөх хүүхэд бүрд 20’000 төгрөгтэй хүүхдийн хадгаламж үнэгүй нээлгэх эрх,

7-оос 13 насны хүүхдүүддээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд багц 7 тоглоомонд үнэгүй тоглох эрх,

14-өөс 17 насны хүүхдүүддээ Интерном дэлгүүрээс хүссэн номоо авах эрхийн бичиг тус тус бэлэглэж,

18 нас хүрч буй харилцагчиддаа мэдлэг мэдээлэл олгож, хүндэтгэл үзүүлэх “Junior customer” арга хэмжээгээ уламжлал ёсоороо 6 дахь жилдээ зохион байгуулна.

Бяцхан харилцагч болон эцэг эхчүүд маань ХХБанкнаас зохион байгуулж буй хүүхдийн баярын урамшууллыг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрэв та бяцхан үрсдээ хараахан хүүхдийн хадгаламж нээлгэж амжаагүй бол ХХБанк 6-р сарын 30-ны өдрийг дуустал хүүхдийн хадгаламж шинээр нээлгэсэн харилцагчиддаа хадгаламжийн дэвтэр үнэгүй, мөн таны өмнөөс хуримтлуулах тогтмол шилжүүлгийн үйлчилгээнд бүртгүүлбэл нэг жилийн турш хураамжгүй байгааг дуулгахад таатай байна.

Энэ жилийн баярын арга хэмжээнд оролцож амжаагүй харилцагч хүүхдүүд маань ХХБанктай хамт байснаар дараа дараагийн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой.

 

Хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламж

Худалдаа, Хөгжлийн банк

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.