Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

МЭЗЧ-2018: “Санхүү ба хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй” салбар хуралдаан

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 21
iKon.MN

"Монголын эдийн засгийн чуулган - 2018"-ын үдээс хойших салбар хуралдаанууд эхэллээ.

Төрийн ордны А танхимд болж буй “Санхүү ба хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй” салбар хуралдааныг шууд дамжуулан хүргэж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/840485582803678/
"Эдийн засгийг тогтвортой байлгахын тулд улстөрийн эргэлтийн шинжтэй шийдвэр гаргах хэрэгтэй" 
 
Гэрэл зургийг mpa.mn

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Дунд, урт хугацаандаа эдийн засгийн тогтвортой байдал чухал. Тогтвортой байлгахын тулд улстөрийн эргэлтийн шинжтэй шийдвэр гаргах хэрэгтэй байна. Хэт уул уурхайгаас хамраалтай бодлогыг богино хугацаанд задлах шаардлагатай.

Зээлийн хүү бол санхүүгийн зуучлалын өртөг. Санхүүгийн өртөг инфляцаар хэмжигдэж байдаг. Сүүлийн 10 гаруй жил инфляци 10 орчим хувьтай явж ирсэн. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр төр бодлогоороо санхүүгийн суурь өртөг болон инфляцийг дор түвшинд барих хэрэгтэй. Ингэж чадвал хүү аяндаа буурна" хэмээн ярилаа.

Хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх талаар:

 
Гэрэл зургийг mpa.mn

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн "Манай иргэдийн 98 хувь хөрөнгийн зах зээл дээр данстай гэхдээ дөнгөж хоёр хувь нь ямар нэгэн арилжаанд орж үзсэн байдаг. Иргэд Хөрөнгийн биржийг хөрөнгийн зах зээл гэж хардаг. 

Санхүүгийн зохицуулах хороо бодлогоор, хяналтаар, шалгалтаар хөрөнгийн зах зээлийг зохицуулж байдаг. Хувьцаа бол нэг төрлийн бараа бүтээгдэхүүн юм". 

 
Гэрэл зургийг mpa.mn

Олон Улсын Валютын сан /ОУВС/-гаас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Нэйл Сакер "Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд инфляци бага, мөнгөний, төсвийн бодлого чанга байх хэрэгтэй. Энэ бол суурь хүчин зүйлүүд. 

Мөн банкны систем чадварлаг байвал хөрөнгийн зах зээл хөгжинө. 

Мэдээж хэрэг Засгийн газрын тогтвортой байдал бас голлох нөлөөтэй. Зах зээл дээр том тоглогчид болох гадаад хөрөнгө оруулагчдад тогтвортой байдал чухал байдаг" гэв.


Энэ цаг мөчид Их танхимд “Хариуцлагатай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт”, Б танхимд “Аялал жуулчлал ба агаарын тээвэр” сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа юм.