Монголын эдийн засгийн чуулган - 2018 “Хүчээ нэгтгэе” уриатайгаар Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдөр чуулганы салбар хуралдаанаар “Санхүү ба хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй”, “Хариуцлагатай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт”, “Аялал жуулчлал ба агаарын тээвэр”, “Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба хувьчлалын бодлого”, “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл”, “Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Гэрэл зургийг mpa.mn