Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдээ заавал хамгаалалтын суудалд суулгаарай

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 21
iKon.MN

Жил бүрийн урин дулааны цаг эхэлсэн энэ үеэс буюу тавдугаар сарын 1-нээс эхлэн 10 дугаар сарын 1-нийг хүртэл хүүхдүүд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал эрс нэмэгддэг. Ялангуяа орон нутгийн замд хүүхдүүд осолд өртөж амиа насаа алдах харамсалтай хэргүүд гардаг байна.

Тиймээс хүүхдээ зөв тээвэрлэхийн тулд хамгаалалтын суудал хэрэглэж хэвшихэд гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаагаа Замын цагдаагийн албанаас мэдээлж байгаа.

Зөвхөн зам тээврийн осол хэргийн улмаас жилд 55 хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Эдгээр 55 хүүхдийн 47 нь орон нутгийн замд аав ээжийнхээ хамт хөдөлгөөнд оролцож яваад амь насаараа хохирсон. 

2018 оноос эхлэн Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгад 12 нас хүртлэх хүүхдийг хамгаалах бүсгүйгээр хөдөлгөөнд оролцуулахыг хориглох заалтыг оруулаад байгаа аж.

ХҮҮХДЭЭ ЗААВАЛ ХАМГААЛАЛТЫН СУУДАЛД СУУЛГААРАЙ