Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Японы ресторанууд хоол захиалахад тус болох нэгдсэн дүрст тэмдэглээг жуулчдад зориулан нэвтрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Японд ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байгаагаас тус улсын ресторан, зоогийн газрууд хоолны орцыг илэрхийлсэн дүрст тэмдэглэгээг ашиглахаар болжээ.

Өнгөрсөн онд гадаадын жуулчид Японд 4.4 их наяд иенийг зарцуулсан ба хэрвээ ресторануудад хоол захиалахыг хялбарчилбал үүнээс ч ихийг олно гэж мэргэжлийн байгууллагууд үзсэн байна.

Гадаадын болон дотоодын 1,500 иргэн оролцсон санал асуулгын дүнд Foodpict Inc компанийн боловсруулсан 14 дүрст тэмдэглэгээг 1,400 орчим зоогийн газарт нэвтрүүлэхээр болжээ.

Ингэснээр япон хэл мэдэхгүй гадаадын иргэд хоол захиалахад хялбар болохоос гадна муслим хүмүүс шашны дэгийн дагуу зөвшөөрөгдсөн хоол хүнсээ олох, харшилтай хүмүүс өөрт таарах хүнсээ олоход тус болох юм байна.

 

Эх сурвалж: Japan Today