Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Реалторууд АНУ-ын Вашингтон хотод Барилга хот байгуулалтын яамны дэд сайдын хамт хууль зүйн уулзалтанд оролцож байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 21
Сурталчилгаа

Үндэсний Реалторуудын Холбоо, АНУ ын Конгрессийн гишүүдийн урилгаар АНУ ын Вашингтон хотод 5 сарын 14 нд эхлэсэн  "Реалторуудын Хууль Зүйн уулзалт, Үзэсгэлэн" -д оролцохоор Барилга Хот Байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн , Сайд Ч.Баделханы ажлын албаны төлөөлөгчид, Үл Хөдлөх Хөрөнгийн Академийн дарга Ч.Ундрах, хуульч, арбитрын хорооны дарга Н.Санчиндорж нар болон албаны бусад хүмүүсийн хамт Вашингтоныг зорьсон билээ.

 
 
 
 

Үл хөдлөх хөрөнгийн салбар нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүчнүүдийн нэг бөгөөд энэ салбарт хийгдэж буй бүхий л бодлого, журам, эрх зүй энэ салбарт ажиллаж буй олон зуун мянган ажилтнууд, өрх бүрийн хэрэгцээ болсон байр орон сууцны асуудалд тусгалаа олж байдаг.

Ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн хугацаанд 50.000 гаруй өрх орон сууцтай болоод байгаа бөгөөд өдрөөс өдөрт өргөжин тэлсээр буй хүн ам, хаяагаа тэлсээр буй их хотын захын дүүргүүд, зам дэд бүтцийн удаан хөгжлөөс шалтгаалан орчин үеийн орон сууцанд орох шаардлагатай дахин 150.000 гаруй өрх бий гэсэн тооцоо бий. Сар бүр 20 с 40 тэрбум төгрөг зөвхөн энэ салбарт эргэлдэж байдаг.

Үүнээс гадна энэ салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн ур чадвар, этик, ёс зүй, мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зүй ёсны шаардлага буй. Үл хөдлөх хөрөнгийн татварын системийг шинэчлэх талаар үе үеийн засгийн газар ажилласаар байгаа бөгөөд Барилга Хот Байгуулалтын яамны сайд Баделханы энэ үед энэ бүх зүйлс шийдэгдэхэд ахиц гарна гэдэгт ард иргэд итгэсээр байгаа юм. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж ард түмний амьдралд тусгалаа олоход олон улсын стандарт, туршлагууд төрийн бус байгууллагуудын ч мөн дэмжлэг туслалцаа тун чухал.

Тэгвэл энэ салбарт сүүлийн жил хагасын хугацаанд идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй  Дэлхийн 68 оронд салбартай Үндэсний Реалторуудын холбооны Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар Үл Хөдлөх Хөрөнгийн Академи нь Барилга Хот Байгуулалтын Яамтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн баталгааг сайжруулж эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийх, салбарын зохицуулалттай холбоотой гадаад орнуудын туршлага судлах үүргийг хүлээж хамтран ажилладаг билээ.

 

Төлөөлөгчид Вашингтон хотод үл хөдлөх хөрөнгийн салбарын хууль эрх зүйн орчны талаархи сургалтанд хамрагдаж, энэ салбарын мэргэжилтнүүдийн иж бүрэн сургалтын систем, этик ёс зүй, Засгийн газартайгаа хэрхэн нягт уялдаа холбоотой ажиллаж байгаа тухай туршлага судлахаас гадна конгрессийн гишүүдтэй уулзаж хууль эрх зүйн орчин, ипотекийн зээлийн боломжит хувилбаруудын талаар Засгийн газрын түвшинд санал солилцжээ. 

АНУ -д муж бүр өөр өөрийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн мужаас сонгогдсон конгрессийн болон сенатын гишүүдийн хажууд тухайн мужийнх нь үл хөдлөх хөрөнгийн салбарын зохицуулалт, хууль журамтай холбоотой асуудлыг хариуцдаг үл хөдлөх хөрөнгийн комиссионер ажиллаж бүхий л бодлогын чанартай асуудлуудыг зхицуулж байдаг байна.  Үл Хөдлөх хөрөнгийн Академийн төлөөлөгчид болон Сайд Ч.Баделханы ажлын албаны төлөөлөгч , дэд сайд Ш.Лхамсүрэнгийн хамтаар Вермонт мужын коммисионер, Үл Хөдлөх хөрөнгийн лицензийн холбооны дарга Дэвид Рафайел, Охайо мужийн мөн үл хөдлөх хөрөнгийн коммисионер Анне Петит нартай уулзаж хамтын ажиллагааны санал, туршлагаа солилцож тун үр дүнтэй уулзалтуудыг хийсэн юм. 

 

Үл Хөдлөх хөрөнгийн Академи Нью Иорк мужын Үл Хөдлөх хөрөнгийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг гарын үсэг зурснаар 12,000 гарф гишүүдтэй энэхүү ассоциацтай мэргэжилтэн солилцох, Монголын реалторуудыг АНУ болон бусад улсуудад мэргэжлээрээ ажиллахад нь туслалцаа үзүүлэх боломжтой боллоо.   

 

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нарыг бэлтгэх, энэ салбарын этик ёс зүйг олон улсын түвшинд хүргэх, Реалтор гэдэг өндөр нэр хүндтэй мэргэжлийн зуучлагч нарыг олон нийтэд танилцуулахаар олон ажлыг хийж одоогийн байдлаар 70 гаруй олон улсын мэргэжилтнүүдийг бэлтгэж, эгнээндээ нэгтгээд буй энэ байгууллага Хан Уул дүүрэг Галакси Товерийн 1 давхарт байрладаг.

Холбогдох утас: 75556465 

Вэб сайт: www.realestateacademy.mn

Олон улсын RE/MAX Mongolia, Century 21 зуучлалын байгууллагууд үндэсний зуучлагч олон компаниуд энэхүү академийн гишүүнээр ажиллаж байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.