Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойг хөдөлгөх хувилбарыг танилцуулна

Зууны мэдээ
2018 оны 5 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

Засгийн газраас Тавантолгойг хөдөлгөх шийдлээ өнөөдөр МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцүүлнэ.

Ерөнхий сайд “Тавантолгойн асуудлыг бүлгээр хэлэлцүүлж, уг төслийг хөдөлгөх үү, үгүй гэдэг дээр улс төрийн шийдвэр гаргах ёстой. Олон жил ярьж байгаа энэ асуудлыг нэг талд гаргах ёстой” гэжээ.

Хэрэв МАН -ын бүлэг Засгийн газраас дэвшүүлж буй Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбарыг дэмжвэл УИХ хэлэлцэх боломжтой. Засгийн газрын зүгээс Тавантолгой төслийг хөдөлгөх 2-3 хувилбарыг дэвшүүлж байгаа юм байна. Хувилбарт, Тавантолгой төсөлд Монголын үндэсний үйлдвэрлэгчид буюу компаниудыг оролцуулж хамтран ажиллах, “Эрдэнэс-Тавантолгой”, БНХАУ-тай хамтран ажиллах талаар хувилбарууд багтжээ.

Зураг