Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

09:00 цагаас "Монголын эдийн засгийн чуулган-2018" эхэлнэ. Найм дахь удаагаа болж буй чуулган "Хүчээ нэгтгэе" уриан дор зохион байгуулагдаж байна.

Сүхбаатарын талбайд

09:00 цагаас Цалин нэмүүлэхийн төлөөх ажил хаялтын өмнөх суулт өнөөдрөөс эхлэн улам хүрээгээ тэлж, үргэлжилнэ. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар гишүүд дэмжигчдийнхээ хамт суултад нэгдэж байна. 

Өргөө амаржих газрын хурлын танхимд

09:00 цагаас “Эх баригчдын эмнэл зүйн яаралтай тусламжийн ур чадварыг сайжруулах” сургалтын нээлт болно. Олон улсын Ротари Сангийн санхүүжилтээр Улаанбаатар Ротари Клуб, АШУҮИС, Өргөө Амаржих газрын хамтарсан “ЭХ НЯЛХСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ” (GG1760036) төслийг 2013 оноос хойш хэрэгжүүлж байна. Уг  сургалт нь төслийн 4-р үе шат юм.

Засгийн газрын 11-р байрны 9 давхар, 905 тоот

11:00 цагт Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газараас иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийгдсэн хяналт, шалгалтын ажил, зарим онцлох ажлуудаар мэдээлэл хийнэ.

Блю скай 3 давхарт

11:00 цагт "Алтан гурвалжин-Хөгжлийн бүс" зөвлөлдөх уулзалт болно. Уулзалтад УИХ-ын дарга М.Энхболд, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга С.Батболд, Төв, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн Засаг дарга нар оролцоно. Энэ үеэр НЗДТГ тус таван аймагтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт Иргэн Д.Лхагвадорж Төрийн албыг төрлийн алба, төсвийн мөнгийг хувьдаа завшигч СБД-ийн Засаг дарга Х.Болормаа, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарын талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Хотын дарга С.Батболдыг огцруулахыг шаардсан Гэр хорооллын иргэдийн майхантай суултыг хүч хэрэглэн албадан тараасан асуудлаар Гэр хороолол хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

Монгол Нюьс мэдээллийн төвд

11:30 цагт УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд хэвлэлийн бага хурал зарлаж байна.

АТГ-т

14:00 цагт Иргэний хөдөлгөөнүүд АТГ-ын даргад хандан Оюу толгойн ТУЗ-ын гурван гишүүнийг яаралтай баривчлан шалгахыг шаардах бичиг өгнө.