Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Кубын 104 зорчигчтой нисэх онгоц Хавана хотын ойролцоо осолдлоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийт 104 зорчигч, нислэгийн багийн есөн гишүүн бүхий Кубын иргэний агаарын тээврийн Boeing 737 онгоц өчигдөр нийслэл Хавана хотын Хосе Мартины нэрэмжит нисэх буудлаас хөөрсний дараа 2.5 км орчим зайнд осолджээ.

Онгоц галд автаж унасан бөгөөд ослын газарт гал унтраагчид, эмнэлгийн түргэн тусламж очсон байна. Кубын төрийн мэдээллийн суваг зөвхөн гурван хүн ослоос амьд гарсныг мэдээлжээ. Тэдний биеийн байдал тодорхойгүй байна.

Уг онгоц орон нутгийн цагаар Баасан гарагийн өдрийн 12:20 цагт Кубын зүүн хэсгийн Олгин хотыг зорин хөөрсөн юм.

Саяхан тус улс орон нутгийн нислэгт ашиглаж байсан зургаан ширхэг АН-158 нисэх онгоцоо ашиглалтаас гаргасан нь аюулгүй байдлын стандартыг хангахгүй болсонтой холбоотой байжээ.

Эдийн засгийн хоригт олон жил болсон Куба улсын нисэх онгоцнууд хуучирч муудсан нь дээрх осолтой холбоотой бололтой.

Одоогоор ослын шалтгаан тодорхой болоогүй байна.

 

Эх сурвалж: Quartz