Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Төмөр замыг сэргээн босгох ажил хийгдэж дууслаа

Б.Дөлгөөн
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

ОХУ-БНХАУ хооронд бараа тээвэрлэж явсан ачааны вагон өчигдөр "ДАРХАН 1" өртөөнд замаас гарч унасан талаар Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Хяналтын албаны дарга Н.Адъяа мэдээлэл өглөө. 

Тодруулбал: Өчигдөр 15 цагт ОХУ -аас Улаанбаатар чиглэлд явж байсан нийтдээ 70 вагонтой, 5,745 тонн жинтэй, 1,081 метр урттай вагоныг Дархан 1 өртөөний 15-р замаар хүлээж авсан. Үр тариа ачиж явсан 8 вагон замаас гарсан. Хажуу тийш хазайсан хоёр, замаасаа мултарсан зургаан вагон байсан. Одоогоор шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа, үүнийг осол гэж ярихаас илүү онцгой тооцоот гологдол гэнэ. Хүний амь, хүрээлэн буй орчинд хохирол учраагүй, хоёрдугаарт тээврийг нэг ч минут саатуулаагүй учраас гэж тайлбарлав.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр Дархан 1 өртөөний төмөр замыг сэргээн босгох ажил өнөөдөр 16:30 минутанд бүрэн хийгдэж дууссан болохыг холбогдох албаныхан мэдээллээ.