Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн эмэгтэй тэрбумтнуудын тоо хурдтай өссөн нь өв залгамжлалтай холбоотой

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Маргарита Луйз-Дрэйфус

Зах зээлийн судалгааны Wealth-X компани 2017 онд дэлхий даяар тэрбумтнуудын тоо өмнөх оноос 15 хувиар өсч, 2,754 хүрснийг мэдээлжээ.

Задалж харвал эмэгтэй тэрбумтнуудын тоо 321 хүрч, 18 хувиар өссөн бол тэрбумтан эрчүүдийн өсөлт 14.5 хувьтай байгаа юм.

Харин хэрхэн хөрөнгөтэй болсон шалтгааныг нь харвал сонирхолтой дүр зураг харагдаж байна.

Эмэгтэй тэрбумтнуудын голлох хөрөнгийн эх үүсвэр өв залгамжлал байгаа бол эрчүүдийн хувьд өөрийн хүчээр хөрөнгөжсөн шалтгаан тэргүүлжээ.

Өв залгамжилсан эмэгтэй тэрбумтны нэг том жишээ бол Орос гаралтай бизнес эмэгтэй Маргарита Луйз-Дрэйфус юм. Форбсын тооцоолсноор тэр $5.2 тэрбумын хөрөнгөтэй.

Тэр 1988 онд нисэх онгоцонд Британий зар сурталчилгааны Saatchi & Saatchi компанийн гүйцэтгэх захирал асан Роберт Луйз-Дрэйфустай танилцаж, гэрлэсэн байна. Нөхөр нь мөн гэр бүлийн Louis Dreyfus Company компанийн хувь эзэмшигч байсан юм. Уг компанийн бүрэлдэхүүнд хөдөө аж ахуй, хүнс, олон улсын ачаа тээвэр, санхүүгийн бизнесүүд багтдаг.

Гэвч нөхөр нь 2009 онд цус багадах өвчнөөр нас барахад Маргарита хөрөнгийг нь өвлөж, бизнесийг нь одоо хүртэл үргэлжлүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz