Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс: Трамп миний охины гадаад төрхийг маш сайн санаж байсан нь намайг их айлгасан

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нэртэй буяны үйлстэн, тэрбумтан Билл Гэйтс өөрийн Bill & Melinda Gates сангийн дотоод арга хэмжээн дээр ажилтнуудынхаа асуултад хариулж байгаа бичлэгийн хэсгийг MSNBC сувгийн “All in with Chris Hayes” шоу өчигдөр орой үзүүлжээ.

Одоо 22 настай охин Женифертэй нь Трамп Флоридад болсон арга хэмжээний үеэр ганц удаа уулзаж байсан тухай Гэйтс ярьсан байна. Харин дараа нь 2016 онд Гэйтс, Трамп нар анх удаа уулзаж байжээ.

Энэ уулзалтынхаа талаар тэр “Би түүнтэй анх удаа ярилцаж үзэхэд тэр миний охины гадаад төрхийг айдас төрмөөр дэлгэрэнгүй санаж байсан. Мелинда (эхнэр нь) ч үүнд нь нэлээд эвгүйцсэн” гэж ярьсан байна.

Харин хоёр дахь удаагаа өнгөрсөн гуравдугаар сард Цагаан ордонд уулзахад нь Трамп HIV ба HPV хоёрын хооронд ямар ялгаатайг асууж байжээ. Анхны уулзалт дээр ч тэр энэ ялгааг Гэйтсээс асууж байсан гэнэ.

“Хоёр уулзалт дээр хоёулан дээр нь тэр надаас HIV, HPV хоёрын ялгааг надаас асууж байв. Энэ хоёр төөрөлдөөд байхааргүй тусдаа зүйлс гэдгийг би хоёр дахин тайлбарласан” гэж Гэйтс ярьжээ.

HIV нь Human Immunodeficiency Virus буюу бидний мэдэхээр ДОХ-ын вирусны нэр юм. Харин HPV буюу Human Papilloma Virus гэдэг нь хүний арьсанд нөлөөлдөг бас нэг төрлийн вирус ажээ.

Шоуны дараа Ардчилсан Намын стратегич Тара Доудэлл MSNBC сувагт ярихдаа “Бид HIV ба HPV хоёрын ялгааг мэдэхгүй мөртлөө Билл Гэйтсийн охин ямар царай төрхтэйг маш сайн санадаг ерөнхийлөгчтэй болжээ. Хэрвээ тэр охид бүсгүйчүүдийг сонжиж, шинждэг цаг завынхаа дөрөвний нэгийг л бодлого боловсруулахад зарцуулж чадвал энэ улсад маш их хэрэгтэй байна” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: The Guardian