Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын Эрхэмсэг гүнж Монголын цаг уур, орчны шинжилгээний газрын төлөөлөгчдийг Хааны ордонд хүлээн авч уулзав

ikon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет агсны санаачилсан “Хааны бороо” төслийн үйл ажиллагаатай танилцах хөтөлбөрт оролцож буй Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний  газрын дарга С.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчдийг Бангкок хот дахь Хааны “Дусит” ордны “Читралада” өргөөнд хүлээн авч уулзлаа.

“Хааны бороо” төсөл 1955 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүлэнд зориудаар нөлөөлж, хиймлээр бороо оруулж, хуурай улиралд ган гачгийн аюулыг бууруулах, хар утаа угаарыг багасгах, ойн түймрийг унтраах, түүнчлэн борооны улиралд хур борооны оролтыг зохицуулан тэнцвэржүүлэх хийгээд усан сангуудын усны нөөцийг зохих түвшинд хүргэн нэмэгдүүлж нөөцлөхөд ихээхэн нэмэртэй байдаг ажээ.

“Хааны бороо” төслийн үйл ажиллагаатай танилцаж, туршлагаас нь танилцах аяллыг Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорны төслийн ажлын албанаас зөвшөөрөл олгосны дагуу Тайландын Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ТАЙКА/-тай хамтран 2018 оны 5 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулав.

 

Энэхүү танилцах аяллаар манай төлөөлөгчид “Хааны бороо” төслийн үйл ажиллагаатай танилцаж, тус технологийг Монголд нэвтрүүлэх чиглэлээр Тайландын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон нь ач холбогдолтой боллоо.

 

Эх сурвалж: ГХЯ