Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

YouTube Music үйлчилгээ тавдугаар сарын 22-нд нээгдэнэ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

YouTube компани ирэх долоо хоногт хөгжмийн стриминг үйлчилгээгээ зах зээлд гаргахаар болжээ.

Тавдугаар сарын 22-нд нээгдэх YouTube Music нь Spotify, Apple Music зэрэг үйлчилгээнүүдтэй адил бөгөөд хувь хүн бүрт тохирсон сонсох хөгжмийн жагсаалтыг YouTube-ийн хэрэглээний түүх дээр нь үндэслэн санал болгодог байх гэнэ.

Үүнээс гадна тус компани өнгөрсөн онд YouTube Red нэртэй гаргаж байсан төлбөртэй видео үйлчилгээгээ YouTube Premium болгож дахин танилцуулахаар болжээ.

YouTube Music-ийн зар сурталчилгаатай хувилбар нь төлбөргүй байх бол сарын $9.99 төлбөртэй хувилбар нь ямар ч сурталчилгаагүй байх гэнэ.

Харин сарын $11.99 төлбөртэй YouTube Premium нь сурталчилгаагүй бүх видеог үзүүлэхээс гадна, тус компаниас бүтээсэн шоу, цуврал кинонуудыг багтаах юм.

YouTube Music ирэх Мягмар гарагт АНУ, Австрали, Шинэ Зеланд, Мексик, Өмнөд Солонгост нээгдэж, дараа нь бусад улс орнуудын зах зээлд нээгдэх ажээ.

 

Эх сурвалж: Google