Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

SPS HD телевиз “Спорт үнэхээр гайхалтай” номын нээлтэд урьж байна

SPS телевиз
2018 оны 5 сарын 18
SPS
Зураг зураг

Спортын төрөлжсөн суваг SPS телевиз байгуулагдаад 5 жилийн хугацааг ардаа үлдээжээ. Энэ хугацаанд дэлхийн хамгийн том спортын тэмцээн, уралдаан, хамгийн шилдэг тамирчдыг таны гэрийн хойморт бид хүргэсээр ирсэн билээ. 

SPS HD телевиз 5 жилийн ойн баяртаа зориулан хүүхэд багачууддаа “Спорт үнэхээр гайхалтай” номоор бэлэг барьж байна. Энэхүү номыг германы алдарт Хансэр хэвлэлийн газраас эрхлэн гаргаж, хүүхдийн зурагт номоор мэргэшиж, олон улсаас 30 орчим шагнал хүртсэн Олэ Көннэкэ зохиогчоор нь ажиллажээ. Харин монголд “Нэпко” хэвлэлийн газар албан эрхийг нь авч, SPS телевизтэй хамтарч гаргахаар болсон юм.

“Спорт үнэхээр гайхалтай” ном нь хүүхэд багачууд болон спортыг анхлан сонирхож буй хүмүүст зориулан энгийн, хөгжилтэй, ойлгомжтой байдлаар тайлбарласан юм. Зургаар номны гол санаагаа гаргасан учраас текст багатайгаар бүх спортын мэдээллийг авах боломжтой.

Нээлтийн үйл ажиллагаа 5-р сарын 26-ы өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Хар сувд усан онгоц дээр 13:00 цагт болно. 

Хүүхэд багачууд та бүхэн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж үзэх, сонсох дуртай хөтлөгч тайлбарлагчидтайгаа хамт зургаа даруулж, спортын талаар ярилцаж, санал сэтгэгдэлээ солилцох боломжтой юм.

Зураг