2018/05/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.65₮
B28
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
B34
УЛААНБААТАР
23°
|
09:00
S44
10:00
S44
11:00
S44
12:00
S44
13:00
S44
14:00
S44
15:00
S44
16:00
S28
17:00
S28
18:00
S28
19:00
S28
20:00
S28

Ц.Энхболд: Анкарагийн нэрэмжит гудамжны хожуулыг цэвэрлэн тохижууллаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4-р хороо буюу Анкарагийн нэрэмжит гудамжны тохижилтын ажлын талаар тус дүүргийн ТҮК-ийн ногоон байгууламж хариуцсан инженер Ц.Энхболдоос тодрууллаа. 

- Анкарагийн нэрэмжит гудамжны зарим улиасыг тайрч үндсээр нь цэвэрлэжээ. Ямар учраас ийм ажил хийж байгаа юм бэ?

- Гудамжны хоёр талаар 1950–иад оноос эхэлж тарьсан нийт 57 ширхэг улиас бий. Үүнээс ургах чадвар нь илт муудаж, үхэжсэн моддыг 2011-2017 оны хооронд цэвэрлэж, хожуул үлдсэн байсан юм.

Харин  энэ хавар өмхөрч муудсан хожуулыг цэвэрлэж оронд нь 1,200 ширхэг гоёлын буйлс тарих ажлыг хийлээ. Бид зөвхөн хожуул цэвэрлэж, орчныг тохижуулж байгаа гэдгийг онцолж хэлье. Гэтэл зарим хүмүүс ургаж байсан модыг булгалчихлаа гэж буруу ташаа ойлгоод байна. 

- Модны ёроолыг чулуугаар битүүлсэн байна. Энэ талаар тодруулна уу? 

- Модны үндсийг хамгаалах, ус чийг шингэх нөхцөлийг сайжруулах, гудамжны шороо тоосыг бага ч болов багасгах зорилгоор байгалийн чулуу шигтгэж, зүлэгжүүлсэн юм. Ингэснээр усалгаа болон борооны ус бүрэн нэвчихээс гадна чийгээ алдахгүй давуу талтай.

Анкарагийн гудамжинд 11 төрлийн мод, бут болон 1.5 метрийн өндөртэй 365 метр урт ургамлан хашлага, 4,860 м.кв зүлэгт талбай, ногоон байгууламж бий. Бид төлөвлөлтийнхөө дагуу арчлалт, тохижилтын ажлаа тогтмол хийж байгаа.

Бас нийслэлчүүд маань ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, мод бут тарих ажилд идэвхтэй оролцох болсон нь бидэнд урам өгч байдаг юм. 

 
 
 

 

x