Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Японд галт тэрэг 25 секундын өмнө хөдөлсөндөө уучлал гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Японы төмөр замын компани өнгөрсөн Баасан гарагт Нотогава өртөөнөөс 07:12 цагт хөдлөх байсан галт тэрэг нь 07:11 цагт хөдөлсөнд уучлал гуйжээ.

Галт тэрэгний ажилтан цаг андуурч нэг минутын өмнө хаалга хаасныхаа дараа алдаа гаргаснаа мэдсэн байна. Гэвч өртөөн дээр галт тэргэнд суух хүн байгаагүй тул хэсэг эргэлзсэний эцэст 25 секундын өмнө хөдөлжээ.

Компанийн удирдлага энэхүү алдааг зүгээр өнгөрөөсөнгүй, дараа өдөр нь үйлчлүүлэгчдээс уучлал гуйсан мэдэгдэл гаргасан байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус компани Токио-Цукуба чиглэлд явдаг галт тэргийг 20 секундын өмнө хөдөлгөсөндөө мөн уучлал гуйж байв. Японы төмөр замын сүлжээ цаг нарийн баримталдгаараа алдартай.

Цагаасаа эрт хөдөлсөн тохиолдолд иргэд гомдол гаргамагц төмөр замын компани даруй уучлал гуйдаг уламжлалтай гэнэ. Гэхдээ дээрх хоёр тохиолдолд хэн ч гомдол гаргаагүй юм.

 

Эх сурвалж: BBC