Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мод бэлтгэгчээс тэрбумтан болсон ах дүүс

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 17
Сурталчилгаа
 
  • Тэд жил бүр зөвхөн гагнуур хийхийн тулд 7 сая кг гангийн гагнуурын утсыг үйлдвэртээ ашигладаг.
  • Тэд жил бүр 970ш Empire State Building-ийг өргөх хүчин чадалтай нийт 25,000ш өөрөө өргөгч үйлдвэрлэдэг.
  • Тэд нийт 10,000 гаруй нь инженер, 350 гаруй профессор, доктортой.
  • Тэд алдарт Сан-Франфиско хотын Golden Gate гүүрийг барьсан.
  • Тэд алдарт Hoover-ийн даланг барихад гар бие оролцсон.
  • Тэд дэлхийн нийт хайрга, чулуу олборлолтын ачилтын 50%-ийг гүйцэтгэдэг.
  • Тэд Монгол улсын нийт нүүрс олборлолтын ачилтын 60%-ийг дангаараа гүйцэтгэдэг.


Энэ бол алдарт Катерпиллар (Caterpillar) компани болон САТ брэнд

 
Caterpillar төв оффис, АНУ-ын Иллинойс мужид

Катерпиллар компани 2017 оны байдлаар 98,400 ажилтантай 76.9 тэрбум ам долларын хөрөнгөтэй, 45.5 тэрбум ам долларын орлоготой ажилласан байна. Энэ Монгол улсын ДНБ-тэй харьцуулахад даруй 4-5 дахин их гэсэн үг юм. Нэг компанийн хувьд дэндүү ахадхаар тоо ч юм шиг!

 
CAT брэндийн лого

Катерпиллар компани нь дэлхий дахинд дилерүүдээрээ дамжуулан харилцагчдаа санхүүгийн болон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж, хүнд машин механизм худалдаалах түүнийг загварчлах, хөгжүүлж зохион бүтээдэг Америкийн шилдэг 100 компаний нэг юм. Катерпиллар нь тоног төхөөрөмжийн угсралт үйлдвэрлэлтээрээ дэлхийд хамгийн том нь. 2016 онд Катерпиллар Дэлхийн шилдэг 500 компанийн жагсаалтын #59-д бичигджээ.

Тэгвэл энэ мундаг том брэнд болон компани хэрхэн бий болсон нь их сонирхолтой. Одоогийн Монгол улсад уул уурхай иж хөгжиж байгаа шиг өдгөөгөөс 100 гаруй жилийн өмнө Америкт уул уурхай ид хүчээ авч байсан үед уг брэнд анх эхлэлээ тавьж байсан юм.

Катерпилларын суурь тавигдсан нь


 
Бэнжамин Лерой Холт

Бэнжамин Лерой Холт хэмээх мод хөрөөдөх жижиг газартай Виллиам Нокс Холтын хүү 15 настай байхдаа өөрийн ах Чарьлзтайгаа нийлж 1864 онд өөрсдийн C.H. Holt хэмээх анхны компаниа байгуулжээ.

Тэд хамтдаа модон дугуй, тэрэг яваандаа төмөр тэрэг, чиргүүл зэргийг хийдэг байв. Удалгүй 1871 онд тэдний ах нар болох Виллиам Харрисон Холт болон Амес Франк Холт нар тэдэнтэй нэгдэж, хамтдаа 4 дугуйт тэрэгний суурь, дагалдах хэрэгсэл, хар мод, зүсмэл банз, дугуй зэргийг үйлдвэрлэн худалдаж эхлэв.

Энэ үед алт олборлолт болон газар тариалангийн бизнес эрчээ авч байсан нь бизнесээ хөгжүүлэхэд нь ихээхэн түлхэц болсон юм.

 

Ах дүү нар хамтдаа гэр бүлийн бизнесээ өргөжүүлсээр 1883 онд Холт Манюфактуринг Компанийг (Holt Manufacturing Company) АНУ-ын Калифорниа мужийн Стоктон хэмээх эртний Индианчуудын өлгий нутаг болох нэгэн жижиг хотод байгуулжээ. Цаг агаарын хувьд хуурай энэхүү газар мод хатаахад яг тохирох газар байлаа. Тэд хамтдаа 65,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийж өөрсдийн үйлдвэрийг мод бэлтгэхэд тохиромжтой байдлаар иж бүрэн тохижуулав. Гол худалдан авагчид нь байдаг Сан Франциско хот үйлдвэрээс нь 140 км зайтай байлаа. Стоктон хотод 1883 он гэхэд тэд нийт 25 ажилтантай 3 давхар тоосгон оффис, 1 давхар модон байшинтай байв. Гэр бүлийнхэн нь Бенжамин Холтыг бизнес сэтгэлгээ сайтай, энтэрпренер, гайхалтай механикч гэдэг байлаа. Тиймээс Холт компанийхаа ирээдүйн удирдагч нь болж бэлтгэгдэж, өдөр тутмын үйл ажиллагаагаа ч сайн авч явж байв.

Энэ үед газар тариалан их хөгжиж байсан учир Холт морьдоор чирүүлдэг тариа хураах анхныхаа комбайныг зохион бүтээж үйлдвэрлэв. Энэ нь хэрэглэхэд хялбар байсан ч Холт үүнээс санаа авч үүндээ хүчирхэг уурын хөдөлгүүр ашиглаж илүү автоматжуулах боломжтой гэдгийг олж харжээ. Улмаар 1890 онд туршилтын уурын хөдөлгүүр “Old Betsy”-ыг зохион бүтээв. Энэ нь 60 морины хүчтэй (45 кВт), 7.3м урттай, мод, нүүрс, тосыг шатахуун болгож ашиглах боломжтой мундаг эд байлаа. Нийт 2,560 л усны нөөцийн савтай, 22,000 кг жинтэй байсан бөгөөд маш том төмөр дугуйн дээр явж байв.

1890-ээд оны үеийн уурын тракторууд нилээд хүнд байсан ба заримдаа 450кг\мх дүйцэхүйц байжээ. 1892 онд 34 настай байхдаа Бенжамин Холт энэ асуудлыг шийдхээр хэмжээг нь томсгож дугуйг нь 2.3 м хүртэл өндөр, 1,8м өргөн болгосон ба нийт 14м өргөнтэй трактор бүтээжээ. Энэ нь цагт 4.8 км хурдалдаг 45 тонныг чирэх хүчин чадалтай уурын хөдөлгүүртэй байв. Энийг зохион бүтээх хүртэл Америкт амьтны хүчийг ашиглан чирэх, татах, газар хагалах, хөрс хуулах зэрэг ажлуудыг хийдэг байсан юм. Тиймээс энэ трактор бол жинхэнэ нээлт болж чадсан.

 
Анхны загваруудын нэг

Гэсэн хэдий ч энэ нь мөн л адил засвар үйлчилгээ хийхэд туйлын төвөгтэй, үнэтэй байсан юм. Бас нэг арга зам нь тусгайлан бэлдсэн зам дээгүүр трактороо явуулах байсан ба хэт их цаг зарцуулахаас гадна саад тотгор ихтэй байсан тул 40 морины хүчин чадал бүхий дугуйны оронд модон гинжин холбоос хийжээ. Тэрээр 1904 оны 11 сарын 24-нд Талархлын өдөр шинэчилсэн газар хагалдаг техникээ намгархаг газар амжилттай туршиж үзсэн байна.

1904 ондоо анхны уурын хөдөлгүүрт дэлхийн хамгийн анхны гинжит тракторыг зохион бүтээж, патентийг авчээ. Түүний энэхүү бүтээл нь зөөлөн хөрсөнд шигдэж оролгүйгээр ажлыг хийх боломжийг олгодог байсан нь газар тариалан, болон уул уурхайн салбарт маш хурдан түгэн дэлгэрэх боломжийг олгосон юм. Түүний зохион бүтээсэн гинжит трактор дэлхий даяар тархаж, үүнтэй холбоотой олон нээлтүүд нэмж хийгдсэн бөгөөд тэрээр амьдралынхаа туршид 100 гаруй гинжит трактортой холбоотой нээлт хийж, патентууд авсан юм. Тухайлбал, 1906 онд мөн анхны шатахуунаар ажиллах гинжит тракторыг зохион бүтээсэн байдаг. 1909 он өөрсдийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмж Иллинойс муж уруу шинэ үйлдвэр байгуулж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг эрс нэмэв.

 
Дайны үеийн Холтын гинжит трактор зэвсэг зөөж байгаа нь

Дэлхийн I дайны үед Холтын гинжит трактор холбоотнуудад их дэмжлэг болж байсан байна. Дэлхийн I дайнд АНУ албан ёсоор нэгдэхээс өмнө нь хүртэл 1,200 тракторыг Англи, Франц болон ОХУ руу ХАА-н зориулалтаар илгээсэн байжээ. Харин засгийн газрууд нь тус тракторуудыг байлдааны талбар луу шууд илгээсэн бөгөөд нуувч хийх шуудуу ухахад ашиглаж эхлэв. Мөн Холтын тракторуудыг том, жин ихтэй зэвсэгүүдийг зөөхөд олноор ашигласан. Хожим Холтын энэхүү трактороос санаа авч Англи, Францчууд анхны танкыг зохион бүтээж эхэлсэн юм. Энэ нь 8,200 кг жинтэй 120 морины хүчтэй тракторууд байлаа. Нацистуудыг ялахад оруулсан хувь нэмрийг нь хожим Британийн армиас сайшаасан байдаг. Дайны дараагаар Английн арми Холт тракторыг Алдершот-д хайгуулын ажил хийхээр захиалжээ. Их Британи тус бүтээгдэхүүнд сэтгэл хангалуун байсан бөгөөд хожим дайны дараа Европт Холтын бүтээгдэхүүнүүд амжилттай зарагдахад дайны үеэр олж авсан асар их нэр хүнд нь тус болсон юм.

Дайны дараа Холт газар тариалан, зам барилгын тоног төхөөрөмж дээр төвлөрч эхэлсэн юм. Гэвч Бэнжамин Холт 1920 онд 71 насандаа таалал төгссөн ба үүнээс 5 жилийн дараа өөрсдийн хүчтэй өрсөлдөгч болох C. L. Best компанитай нэгдэж одоогийн дэлхийн хамгийн хүчирхэг уул уурхай, газар тариалан, зам, барилгын машин, техник, хөдөлгүүр, тоног төхөөрөмжийн Катерпиллар (Caterpillar) компанийг байгуулжээ.

Өрсөлдөгч Даниел Бэст 1871 онд өөрийн Best Manufacturing хэмээх тракторын компанийг Калифориниад байгуулсан бөгөөд хожим нэрээ өөрчлөн C. L Best болгосон юм. Уг компани 1920-иод онд санхүүгийн хямралд орж, Холтод нэгдэх санал тавьснаар 1925 оны 4 сарын 15-нд хоёр компани нэгдэж, дээрх Катерпиллар Трактор компани бий болсон юм.

Нэг удаа Бенжамин Холт Уурын тракторынхоо зүтгүүр болон хөдөлгөөнийг сайжруулах шаардлагатай болжээ. Тэрээр тракторын дугуйны оронд модон гинжит чиглүүлэгч хийжээ. Үүнийг харсан нэгэн хүн тракторыг яг Жаран хөлт шиг хөдөлж буйг анзаарсан бөгөөд Холт ч хүлээн зөвшөөрчээ. Ингэж жаран хөлт (caterpillar) буюу катерпиллар гэдэг нэр үүссэн түүхтэй. Ямар ч байсан түүний залгамжлагч нар энэ нэрийг нь шинээр нэгдсэн компанидаа өгч Холтын санааг буухиалсан юм.

Хоёр компани нэгдсэний дараа шинээр 2-10 тоннын 5 тракторын загвар танилцуулан эрч хүчтэйгээр бизнесээ урагшлууллаа. 1928 он гэхэд компаний борлуулалт 13 сая ам.долларт хүрэв. 1929 онд борлуулалт өсч 52.8 сая ам.долларт хүрч их хямралын гэгдэх 1930-иад оныг ямар ч асуудалгүй даван туулсан цөөхөн компанийн нэг болсон юм.

Дэлхийн 2-р дайны үед дизель хөдөлгүүрийг нэвтрүүлж, бензинийг орлуулж эхэлсэн бөгөөд АНУ-ын армийн хамгийн нэр хүндтэй бүтээгдэхүүн нь Катерпиллар болсон байв. Тухайн үед Америкийн армитай байгуулсан гэрээнийхээ дүнгээр 44-рт жагсаж байлаа. 1931 онд анхны дизель хөдөлгүүрт тракторуудыг бөөнөөр үйлдвэрлэж эхлэв. Мөн энэ үеэс эхлэн бүх бүтээгдэхүүний үндсэн өнгийг саарал биш харин шар өнгөтэй үйлдвэрлэж эхэлсэн юм. Энэ үеэс эхлэн Катерпилларын бүтээгдэхүүнүүд шар өнгөөрөө алдаршиж, танигдаж эхэлсэн билээ. Улмаар дэлхийн даяарх бусад өрсөлдөгчид хүртэл тэднээс хуулж, шар өнгийг хожим өөрсдийн брэнд, бүтээгдэхүүндээ оруулсан юм.

Бүтээн байгуулалтууд


1931 онд ерөнхийлөгч Ф.Рүзвелтийн хийсэн шинэ гэрээ хэлэлцээр нь АНУ-ын түүхэнд олон нийтийн дэд бүтцийн томоохон өргөтгөлийг бий болгож Америк бахарлыг дэлхий даяар түгээх эхлэлийг тавив. CAT тоног төхөөрөмжүүд томоохон төслүүдэд ажиллаж Сан-Франциско хотын алдарт Golden Gate гүүрээс эхлээд Пэнсилваниа Түрнпик хүртэлх 2,575км Аляскийн хурдны замын ажлуудыг хийсэн төдийгүй АНУ-ын нийт 1,126,540 км хурдны зам, барилгын ажлуудыг хийсэн нь Катерпилларын оролцох оролцооны дөнгөж эхлэл байсан юм.

 
Хүүвэрийн далан (Hoover Dam)

1936 онд алдарт Хүүвэрийн далан (Hoover Dam)-гийн бүтээн байгуулалтыг Катерпилларын тракторуудыг ашиглан бүтээж дуусгав. Энэхүү даланг 1931-1936 онуудад нийт 49 сая ам.долларын өртөгтэйгээр барьсан байдаг. Үерээс хамгаалах болон байгалийн усны нөөцийг ашиглан усан цахилгаан станц болгох зорилготой Америкийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтын нэг болсон бөгөөд энэ далангийн эрчим хүчний нөөцөн дээр тулгуурлан алдарт цөлийн диваажин гэгдэх Лас Вегас хотыг хожим Америкчууд байгуулсан билээ.

Уг далангаас Калифорниа, Невада, Аризон мужууд эрчим хүчний эх үүсвэрээ авдаг. Нийт 5 жилийн турш 5,200 гаруй хүн уг далан дээр тасралтгүй ажилласан байдаг ба Катерпилларын тракторууд нийт 5 сая гаруй куб метр хэмжээтэй дүйцэхүйц материалыг ухаж, зөөж, чирж тээвэрлэсэн. Одоо энэ даланг үзэхээр жил бүр 4 сая жуулчин ирдэг.

 
Сан Франциско хотын алдарт Golden Gate гүүр
 
Голден Гэйт гүүрийн бүтээн байгуулалт дээр ажиллаж буй САТ гинжит трактор

Өөр нэгэн гайхалтай том бүтээн байгуулалт бол 1933-1937 оны хооронд Сан-Франциско хотын алдарт Golden Gate гүүрийг САТ-ийн тоног төхөөрөмжөөр барьж дуусгасан явдал юм.

Уг гүүр нь нийт 2.7 км урт, 227м өндөр, 27м өргөн, 6 эгнээ замтай ба 4 жилийн турш баригдсан АНУ-ын хамгийн өндөр гүүр юм. Мөн дэлхийн хамгийн том төмөр олсон татлагат гүүр билээ. Нийт 250 хос төмөр татлагатай ба нэг бүр нь 27,572 төмөр утаснаас тогтсон. Бүх төмөр утсыг нийлүүлбэл 130,000 км урт болох бөгөөд нийтдээ 1.2 сая эрэг шурагтай.

Жил бүр 10 сая гаруй жуулчид ирж, өдөрт 110,000 машин зорчдог, дэлхийн хамгийн их зурганд мөнхөрсөн гүүр болжээ. 1993 он хүртэл энэ нь дэлхийн хамгийн том гүүр байсан. Энэ гүүр ашиглалтанд орсноор Америкчуудын бахархал нэгээр нэмэгдэж, Америк хүний өөртөө болон улс эх орондоо итгэх итгэл нь асар ихээр өссөн гэдэг.

 
Энэтхэгийн Бакра далан (Bhakra Dam)

1941-1948 онуудад анхны дугуйт трактор, бульдозер, хутгагч, зам тэгшлэгч гээд олон олон бүтээгдэхүүнийг цувруулж гарган нээлтүүдийг хийсэн юм.

Мөн 1948 онд Энэтхэгийн хамгийн том Бакра Далангийн ажлыг Катерпилларын техник тоног төхөөрөмжөөр гүйцэтгэж эхлэв.

Бүрэн цутгамал энэхүү 226 м өндөртэй асар том бүтээн байгуулалт 1963 он хүртэл үргэлжилсэн юм.

Дайны дараа компани огцом томорч 1950 онд анхны гадаад харилцааны томоохон гэрээгээ хийж, үндэстэн дамнасан корпораци болох эхлэлээ тавьсан. Анхны салбараа Англид 1950 онд нээв.

 
Алдарт САТ D9 гинжит трактор, бульдозер

1954 онд алдарт D9 гинжит трактор, бульдозерыг танилцуулсан ба танилцуулагдсан цагаасаа хойш дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгдсэн бульдозер болж Катерпилларын нэрийг илүү өндөрт өргөсөн юм. Анх танилцуулагдахдаа 286 морины хүчтэй гарч байв. 1956 онд 320 морины хүчтэй, 1959 онд 335 морины хүчтэй болж шинэчлэгдсэн.

Харин 1961 онд жинхэнэ шуугиан тарьж тасралтгүй 13 жилийн турш үйлдвэрлэгдсэн D9G шинэчлэгдсэн загвар 385 морины хүчтэйгээр гарав. 1974 онд үүний шинэчилэгдсэн загвар 410 морины хүчтэйгээр гарсан юм. Энэ нь одоо ч гэсэн хамгийн хүчирхэг энэ төрлийн гинжит трактор, бульдозер хэвээрээ байгаа билээ.

 
Мангла далан (Mangla Dam)

1961 онд 500 гаруй Катерпилларын машин дэлхийн 7 дах том Пакистаны Мангла далангийн ажлыг эхлүүлэв.

Уг төсөл нийт 7 жил үргэлжилж 1967 онд дууссан бөгөөд далангийн өндөр 147 м болж, 3.1 км урттай аварга бүтээн байгуулалт болсон юм. Энэ далангаас 1,500 мегаваттын эрчим гаргах хүчин чадалтай.

Мөн 1962 онд Панамын сувгийн өргөтгөлийн ажилд Катерпилларын аварга машинуудыг ашиглав.

 
Тухайн үед сонин дээр гарч байсан САТ хөдөлгүүрийн талаарх мэдээлэл

Хүн төрөлхтөн 1969 оны 7 сарын 20-нд дэлхий нийтээрээ амьсгаа даран Аполло 11 хөлгийг амжилттай Саран дээр газардахыг үзэж байлаа. Тэрбум, тэрбум хүмүүс 8 өдрийн сансрын нислэг, түүхэн үйл явдлыг үзэж байсан бөгөөд Катерпиллар харин үзэхээс ч илүүтэйгээр оролцож байсан юм. Саран дээр буусан АНУ-ын анхны Аполло 11 хөлөгтэй Хойд Каролин дахь NASA-ийн станцтай холбогдох 27м өндөр сансрын антенн болон харилцаа холбооны хэрэгслийг бүрэн эрчим хүчээр хангахад САТ-ийн 10ш дизель цахилгаан үүсгүүрийг ашиглаж дэлхийн дахинд мэдээллийг цаг алдалгүй хүргэсэн юм. Мэдээж NASA эрчим хүчээр огт тасрахыг хүсээгүй ба зөвхөн хамгийн шилдэг технологийг л ашиглахыг хүссэн билээ. Энэ нь мөн CAT-ийн хөдөлгүүрийн хүч чадал хийгээд, чанарыг нотолсон гайхалтай үйл явдал болсон юм. NASA яагаад САТ-ийг сонгосонд гайхах хэрэггүй байлаа.

NASA одоо ч гэсэн Улаан нүдэн гараг дээр буух болон үүнтэй холбоотой төслүүд дээр CAT-ийн инженерүүд, болон их дээд сургуулийн профессоруудтай хамтран 1.1 тэрбум ам.долларын шагналын сантай томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа.

 
Анхны 225 загварын гидравлик экскаватор

1970 онд анх удаагаа Катерпилларын АНУ-аас гаднах борлуулалт АНУ-ын борлуулалтыг гүйцэж түрүүлэв. Үүнээс ердөө хоёрхон жилийн дараа буюу 1972 онд анхны гидравлик экскаватор 225 -ыг танилцууллаа. Олон жилийн турш нууцаар төсөл хэрэгжүүлсэн нь энэхүү гидравлик эскаватор байсан юм. Энэ төсөл дээр 1968 оноос нууцаар ажилласан гэдэг. Жолоочийн бүхээг, шил, харагдах байдал, жолоодоход хялбар байдал гээд олон зүйлсээрээ шинэлэг болсон юм. Энэ экскаватор нь мөн л уул уурхайн салбарт асар их амжилтыг авчирч энэ төрөлдөө тэргүүлэгч болох суурийг тавьж чадсан билээ. Одоогийн 320 загварын анхны хувилбар юм.

Катерпиллар анхны байгууламжийнхаа шавыг ОХУ-ын Санкт Петербург хотын ойролцоох Тоснод тавьсан бөгөөд 16 сарын дараа буюу 1999 оны 11 сард үйл ажиллагаагаа эхэлжээ. Оросын өвлийн -25 хэмийн хүйтнийг үл тоон САТ-ын машинууд барилгын ажлыг зогсоогоогүй юм. Энэ үйл явдал нь САТ-ийг Орост хүчтэй брэнд болоход ихээр нөлөөлсөн билээ.

2010 онд Катерпиллар газ, дизель хөдөлгүүр үйлдвэрлэдэг ХБНГУ-ын MWM Холдинг ХХК-ийг 810 сая ам доллараар худалдаж авах гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр Катерпиллар нь дэлхийн хамгийн том газар шорооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байхаар зогсохгүй дизель хөдөлгүүр, хийн турбин, цахилгаан үүсгүүрийн томоохон үйлдвэрлэгч болов.

Өмнөд Америк дах гол үйлдвэр Бразилд байдаг бөгөөд 1960 оноос хойш САТ-ын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа юм. 2010 оноос тус үйлдвэрийг өргөтгөн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэн бүх төрлийн дугуйт ачигч, трактор гэх мэтээр шинэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлсэн.

САТ дэлхий даяар хүчтэй дэлгэрэхэд Америкийн гангийн үйлдвэрлэлийн хөгжил маш том нэмэр болсон юм. Америкчууд дэлхийд гангийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг. Дайны үеэрх томоохон бүтээн байгуулалтанд Америкчууд сайн чанарын ганг ашиглаж, үүнийгээ илүү сайжруулахын төлөө тасралтгүй зүтгэж байсан зэрэг нь гангийн тэргүүлэгч болоход нөлөөлсөн байдаг юм. Олон жил ашиглагдсан САТ-ийн техникүүдийг дахин сэргээн засварлаад бүрэн ашиглах боломж үргэлж байдаг нь САТ ямархуу өндөр чанартай бүтээгдэхүүн хийдгийн тод жишээ юм. Олон жил газар, шороо ухаж, зөөж, ачиж байгаа САТ брэндийн бүтээгдэхүүнүүд бат бөх хэвээр байдгийн нууц нь энэ ч байж болох юм. Үүн дээр мэдээж орчин үеийн техник, технологийн гайхамшигт ололтуудыг олноор ашиглаж, хослуулсан байж таараа.

Азийн зах зээл дэх тэлэлт


Хойд болон Өмнөд Америкт үйл ажиллагаагаа бэхжүүлсний дараа Азийн зах зээлд Катерпиллар анхаарч эхэлсэн юм. Хятад, Энэтхэг, Индонез, Монгол гээд Азийн олон улс уул уурхайн асар их баялагтайгаас гадна эдийн засгийн хөгжил нь хурдасч буй нь шинэ шинэ боломжуудыг нээж байлаа. Мөн үүнийг дагаад эрэлт асар ихээр өсч, захиалгаа дийлэхгүй байв. Энэ бүх эрэлтийг хангахын тулд шинэ үйлдвэр байгуулж, дилерүүдийн тоог нь нэмэх нь зайлшгүй болов.

 
Caterpillar үйлдвэрийн дотор

Энэ бүх хэрэгцээг хангахын тулд Катерпиллар компани 2006 онд Хятадын Жиансу мужын Сужоу аж үйлдвэрийн парк-д өөрсдийн үйлдвэрийг байгуулав. Нийт 22.1 газар 74,561м2 талбайтай том үйлдвэр ашиглалтанд орлоо. Бүгд 100% Катерпилларын эзэмшлийн дэлхийн жишгийн дунд оврын дугуйт ачигч, авто грейдэрийн үйлдвэрлэл явуулдаг. Энэ үйлдвэрт нийт 125 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийн ашиглалтанд оруулснаар дундад Ази, ОХУ, Евро Азийн бүс, Африк, Дундад болон Өмнөд , Хойд Америк болон Европын бүсэд дэх өсөн нэмэгдэж буй борлуулалтыг дэмжин, илүү хурдан ажиллах боломж нээгдсэн юм. САТ-ийн стандарттай энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноор борлуулалт огцом өсөв. Одоо дэлхий даяарх Катерпилларын дилерүүд өөрсдийн захиалгыг дэлхийн хүссэн үйлдвэрээсээ шууд авах боломжтой болсон нь эцсийн хэрэглэгчдэд хүссэн барааг нь цаг алдалгүй хүргэх боломжийг олгож байгаа юм. Гэвч Азийн зах зээл санаснаас ч хурдан хөгжсөөр л байв.

 
SEM брэндийн лого

Тиймээс 2008 онд Хятадын 50 гаруй жилийн түүхтэй SEM брэндийн дугуйт ачигчуудыг үйлдвэрлэгч Шандон инженеринг машинери ХХК-ийг Катерпиллар худалдаж авчээ. Ингэснээр SEM брэнд нь загвар, технологи, сэлбэгийн нийлүүлэлт, 6 сигма буюу үйлдвэрлэлтийн менежментийг нь бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн Хятадын анхдагч компаниудын нэг болж Америк, тэр тусмаа САТ стандартын бүтээгдэхүүн, болон технологийг ашиглаж эхлэв.

Улмаар 2016 онд Катерпиллар SEM брэндийг Катерпилларын албан ёсны брэнд болохыг нийтэд зарлажээ. Улмаар Хятад болон Азийн зах зээл дэх байр сууриа бэхжүүлсэн юм.

 
Монголд анх орж ирсэн D8 гинжит трактор

Ази дах тэлэлтэд Монголчууд ч мөн хамаатай билээ. Ардчилсан хувьсгалаас хойш Монгол улсад дэлхийн том том брэндүүд орж ирсэн бөгөөд анхдагчдын нэг нь САТ байсан юм. 1993 онд 2 ширхэг D8N тракторыг Шивээ овоогийн нүүрсний уурхайд хүлээлгэн өгснөөр САТ-ийн Монгол дах түүх эхэлдэг. Үүнээс хойш 3 жилийн дараа буюу 1996 онд Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК САТ-ын Монгол дах албан ёсны дилер нь болсон юм.

Монголчуудын сүүлийн 10 жилийн турш амны уншлага болтлоо ярьж буй Оюу Толгой төслийн анхны үндсэн тоног төхөөрөмжүүд мөн л САТ-ын сүүлийн үеийн техник, технологийг ашиглаж бүтээн байгуулалт нь 2005 эхэлсэн байдаг билээ. Одоо ч гэсэн САТ-ын техникүүдийг тус уурхай ашигласааар байна.

 
CAT 994 ачигч

Мөн 2011 онд Евро Азийн бүсэд анх удаагаа 195 тонн жинтэй, 1 удаагийн ачилтаар 35 тонн ачих хүчин чадалтай, аварга дугуйт ачигч болох САТ 994Н Монголын зах зээлд орж ирсэн байдаг.

2016 оны байдлаар Монгол улсын нийт нүүрсний зах зээлийн 60%-ийг дангаар нь САТ-ын тоног төхөөрөмж, хүнд даацын машин техникээр гүйцэтгэдэг гэсэн статистикийн мэдээлэл бий. Сүүлийн үед алт болон бусад төрлийн олборлолтууд эрч өсч байгаа бөгөөд ихэнх техник, технологиуд САТ-ын сүүлийн үеийн техник, технологиудыг ашиглаж байна.

Шивээ-Овоо, Багануур, Бороо Гоулд, Оюу Толгой, Таван Толгой, Заамарын алтны уурхайнууд гэх мэт маш олон томоохон орд, уурхайнууд зөвхөн САТ-ын өндөр чанарын техник, тоног төхөөрөмжийг ашиглаж, үр ашгаа нэмэгдүүлэн, зардлаа бууруулж, орлого, ашгаа өсгөж байна.

Мөн Хөшгийн хөндийн шинэ онгоцны буудлаас Улаанбаатар хүртэлх Монголын анхны хурдны замын бүтээн байгуулалтын ажилд САТ техникүүд оролцож, улс орны хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа.

Одоогоор Катерпилларын бүтээгдэхүүн , эд ангийн үйлдвэрүүд дэлхий дахинд нийт 110 улсад байдаг. Нийт 51 байгууламж АНУ-д, 59 нь Австрали, Бельги, Бразил, Канад, Хятад, Чех, Англи, Франц, Герман, Унгар, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Мексик, Нидерланд, Хойд Ирланд, Польш, ОХУ, Сингапур, Өмнөд Африк болон Швед зэрэг орнуудад тархан байрласан.

Катерпиллар аль хэзээний дэлхийд даяаршлагдсан компани бөгөөд Монголд байгаа хэрэглэгчид бараа захиалахад дэлхийн өнцөг булан бүрт байгаа аль нэг үйлдвэр, агуулахаас бүтээгдэхүүн нь ачигддаг. Энэ нь хэрэглэгчдэд цаг хугацааг хэмнэх асар их боломжийг олгодог юм.

Дэлхий даяарх үр ашиг


 

САТ судалгаа, шинжилгээ хөгжүүлэлтэнд зориулж өнгөрсөн онд нийт 2 тэрбум ам.долларыг зарцуулсан байна. Мөн дэлхийн даяарх 470,000 гаруй хүнд даацын машин, тоног төхөөрөмжинд алсын холбооны CAT Link/Connect-ийн хэрэгслийг суурилуулж, зайнаас бүх машин техникийн шатахууны зарцуулалт, тосны хэмжээ, насжилт, эдэлгээ, болон бусад шаардлагатай техникийн мэдээллийг авах боломжтой болсон байна. Ингэснээр САТ-ын машин, техникийг цаг алдалгүй бүх урсгал үйлчилгээнүүдийг хийх боломжийг бүх хэрэглэгчид нь авч байна. Үүний үр дүнд хэрэглэгчид маань нийт 17 сая сул цагийг хэмнэсэн. Мөн түлшний хэмнэлтийг 35% бууруулснаар дэлхий даяар хэрэглэгчид маань 3.3 цагийн хэмнэлт гаргасан.

 
CAT техникүүдийг алсаас хянах бүрэн боломжтой болсон

Өнгөрсөн онд бүрэн автомат удирдлагатай техник, төхөөрөмжүүд дэлхий даяар 300 сая тонн ачилт, хүргэлт хийсэн бөгөөд хүн удирдлагатай техникүүдээс 20% илүү ажилласан. Ингэхдээ ямар ч осол эндэгдэлгүй ажилласан байна.

Дэлхийн даяарх бүх үйлдвэрүүдэд Lean Six Sigma-г нэвтрүүлсний үр дүнд зөвхөн өнгөрсөн онд гэхэд 675 сая ам.долларын зардлын хэмнэлт хийж чадсан байна.

Өнгөрсөн онд нийт үйлдвэрлэлийнхээ эрчим хүчний 27.9%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс ханган ажилласан.

Нийт усны хэрэглээг дэлхийн даяарх үйлдвэрүүдийн түвшинд 15% бууруулж чадсан ба өмнөх онтой харьцуулахад 17% бага материал ашиглан бүтээгдэхүүнийг хийж, үр ашгийг нэмэгдүүлж чадсан.

Төрөл бүрийн арьс өнгө, яс үндэстэй хүмүүс ажилладаг хамгийн олон орны хүмүүс ажилладаг дэлхийн Топ – 25 компанийн нэг болсон.

Өнгөрсөн оны байдлаар Катерпиллар Сан дэлхий даяар нийт 36.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дэлхийн ертөнцийг илүү сайхан байлгах сайн дурын үйлсэд зориулсан байна.

Дэлхий даяар нийт 3 сая гаруй САТ-ын хүнд даацын машин, техник технологи ашиглагдаж байна. Эдгээрийн 60%-ийг зайнаас хянах боломжтой.

Зөвхөн Африк тивд 2021 он хүртэл ядуурлын бууруулах зорилгоор 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Катерпиллар нь хүний эрхийг дээдэлдэг дэлхийн шилдэг компаниудын нэг бөгөөд байгууллагын тэнцвэртэй байдлын индекс 90% байдаг.

Эмэгтэй инженерүүдийг дэмжиж ажилладаг дэлхийн топ 50 компанийн 7-д жагсдаг ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажилладаг дэлхийн топ 50 компанийн 2-рт орж байна. 2022 онд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийт ажилчдын 29%-ийг эмэгтэйчүүд болгохоор зорилго тавин ажиллаж байна.

CAT-ийн генераторууд жилд ойролцоогоор шатахууны хэрэглээг 35% бууруулж, 1,000 тонн нүүрс хүчлийн хийг дэлхийн даяар хэмнэж байна.

Катерпилларын бүтээгдэхүүнүүд эцсийн харилцагчдадаа 200 орны 220 дилерүүдээр дамжуулан хүрдэг. Дилерүүд худалдаа, засвар үйлчилгээ, түрээс болон сэлбэгийн бэлэн байдлыг хангадаг.

Катерпиллар болон CAT брэндийн ялгаа


 
Катерпиллар компанийн лого

Хүмүүс заримдаа САТ болон Caterpillar нь юугаараа ялгаатайг төдийлэн сайн мэддэггүй. Тэгвэл Катерпиллар бол компанийн нэр нь бөгөөд САТ бол дэлхий даяар худалдаалдаг бүтээгдэхүүний нэр буюу брэнд юм. Катерпиллар компанийн САТ брэнд бол хоёулаа ижил утгатай. Товчхондоо Caterpillar үгний товчлол бол CAT юм. Гэхдээ эцсийн бүлэгтээ хоёулаа найдвартай, хамгийн дээд зэргийн гангаар хийгдсэн уул уурхай, газар тариалан, зам барилгын хамгийн шилдэг машин, хүнд даацын тоног төхөөрөмжийн брэнд болон компани гэдгийг шууд илэрхийлдэг болжээ.

Катерпиллар компани 1950 онд бүтээгдэхүүний цар хүрээ өргөжин тэлэхийн хэрээр CAТ брэндийн нэрийг албан ёсоор хэрэглэж эхэлсэн юм. Үүнээс 30 жилийн дараа CAТ лого танилцуулагдсан бөгөөд дилерүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээний гол таних тэмдэг болгон ашиглаж эхэлжээ. Өнөөдөр CAТ нь Катерпиллар ХХК-ын эзэмшдэг олон брэндүүдийн нэг болсон бөгөөд дэлхийд газар шорооны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний хамгийн том итгэлтэй гэр бүл болж чадсан.

Катерпиллар үргэлжлүүлэн хүний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан бүтээгдэхүүнээ хийж, чанараар үргэлж тэргүүлэгч байж, байр сууриа улам бэхжүүлэн ажиллахын төлөө хичээнгүйлэн шинийг эрэлхийлсээр байна. Монголын эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарыг хурдасгахад, өөрсдөөс хамаарах бүх зүйлсийг хийж хэрэглэгчдийн цагийг хэмнэж, бүтээгдэхүүн хүргэлтийг хурдасгаж, үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Мөн зам, барилгын салбар дахь хэрэглэгчдийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх тал дээр өөсрдийн дилерээр дамжуулан шуурхай үйлчилгээг үзүүлсээр байна. Өвлийн улирлаас болж барилгын ажил саатдаг ч CAT байхад ямар ч барилгын ажил зогсохгүй явагдах боломжтой.

САТ үргэлж чанараар тэргүүлж, хатуу, хүнд ажлыг бүгдийг нь нугалах болно. Энэ бол САТ-ын нэр төртэй бардам амлалт юм.

Одоо тэд ухаалаг эскаватор, бульдозер болон хиймэл оюун ухааныг хэрхэн энэ төрлийн техник хэрэгсэлд өргөнөөр ашиглаж, зардлыг хэрхэн бууруулан, бүтээмжийг дээшлүүлэх талаар ажиллаж байна. Мөн тэргүүлэгч байр сууриа алдахгүйн тулд өрсөлдөгчидөө байнга судлан, тэднээс урам зориг авсаар байгаа. Шударга өрсөлдөөн үргэлж өсөлт хөгжлийг авчирдаг гэдгийг САТ мэддэг, ойлгодог.

Өдгөөгөөс 93 жилийн тэртээ Холтын бий болгосон энэхүү компани өнөөдөр дэлхийд тэргүүлж, улс орон бүрийн эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсаар л байна. Асар их хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй, уйгагүй, шаргуу байдалтай, шинийг эрэлхийлэгч Бенжман Холт тууштай байснаар өөрийн болон өөр бусад олон хүний хүсэл мөрөөдөл болсон тэрхүү брэнд, үндэстэн дамнасан корпорацийг байгуулж чадсан. Тэр юунаас ч айж, эмээж, шантраагүй юм. Та ч бас хүсвэл өөрийн хүссэн тэрхүү мөрөөдөлдөө хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.