Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

SPS HD телевиз, НБЭ-н тоглолтууд Өргөө Лазер синемад

SPS телевиз
2018 оны 5 сарын 16
SPS
Зураг зураг

SPS HD телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан НБЭ-ээр үлгэр дууриалал болгон сагсан бөмбөгийн спортыг хүүхэд залуучуудад сурталчилан уг спортоор хичээллэх хүүхэд багачуудын урам зоригын нэмэгдүүлэх зорилготой “НБЭ ФЛЭЙОФФ-ыг ӨРГӨӨ кино театрт” эвентийг 3 дахь жилдээ дараалан Өргөө кино театртай хамтран хийхээр боллоо.

Энэ удаа бид шинээр ашиглалтанд орсон дүү дүрсний өндөр нягтрал, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн  Өргөө 1 дээр байрлах ЛАЗЕР синемад гаргана.

Үзэгч та бүхэн 5 сарын 17-ны Пүрэв гарагийн өглөө 9 цагаас өрнөд бүсийн аваргын цувралын 2 дахь тоглолтоос эхлээд НБЭ-н финалын тоглолтуудыг дуустал хүлээн авч үзэх боломжтой болж байна.

Зураг