2018/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B34
УЛААНБААТАР
|
B14
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-5°
22:00
S28
-2°
23:00
S44
-2°
00:00
S44
-3°
01:00
S44
-4°
02:00
S44
-5°
03:00
S44
-5°
04:00
S28
-5°
05:00
S28
-5°
06:00
S28
-5°
07:00
S28
-5°
08:00
S28
-4°
09:00
S28
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд Солонгосын сүрдүүлгээс үл хамааран Трамп-Кимийн уулзалтад бэлдэхээ АНУ амлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN

Өнөөдөр Өмнөд Солонгос болон АНУ-ын топ дипломатчид яаралтай утсаар ярьж, Хойд Солонгосын гэнэтийн мэдэгдлийн талаар хэлэлцжээ.

Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Кюн Ха, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцсоны дотор өнөөдөр Панмунжомд болох байсан хоёр Солонгосын сайд нарын түвшний уулзалт Хойд Солонгосын талаас цуцлагдсан асуудлыг мөн ярилцсан байна.

Энэ үеэр Кан Кюн Ха дөрөвдүгээр сарын 27-нд болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон Панмунжомын Тунхагийг хэрэгжүүлэх байр суурьтай хэвээр байгаагаа илэрхийлжээ.

Талууд Хойд Солонгосын сүрдүүлгээс үл хамааран Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорилгоо хэвээр хадгалах талаар санал нэгдсэн байна.

Майк Помпео зургаадугаар сарын 12-нд Сингапурт болохоор төлөвлөгдсөн Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалтын бэлтгэл ажлыг үргэлжлүүлэхээ илэрхийлээд хоёр Солонгосын ээлжит хэлэлцээр яагаад цуцлагдсан шалтгааныг анхааралтай судлахаа амлажээ.

Өчигдөр орой Хойд Солонгосын засгийн газраас гаргасан мэдэгдэлд Өмнөд Солонгос, АНУ-ын талууд өнгөрсөн долоо хоногт эхэлсэн цэргийн сургуулилалтаа зогсоохгүй бол ирэх сард болох Хойд Солонгос-АНУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтад оролцох шийдвэрээ эргэж харна гэсэн юм.

Ким Жон Уны энэ гэнэтийн мэдэгдлийг ирэх сард Дональд Трамптай уулзахаасаа өмнө түүнийг Вашингтонд дарамт үзүүлж, өөртөө давуу тал бий болгох оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

x