2018/12/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,635.88₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
B32
УЛААНБААТАР
-10°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-21°
04:00
S32
-22°
05:00
S32
-22°
06:00
S32
-22°
07:00
S44
-22°
08:00
S44
-22°
09:00
S44
-22°
10:00
S44
-18°
11:00
S44
-16°
12:00
S44
-13°
13:00
S44
-10°
14:00
S44
-9°
15:00
S44
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дипломатч Т.Төмөрхүлэгт Францын ерөнхийлөгчийн зарлигаар “Легионы одон” хүртээлээ

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN

Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэхэд мөн Францын сонгодог уран зохиолыг монгол хэлнээ хөрвүүлж, франц хэлийг дэлгэрүүлэхэд  оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж МУСГЗ, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин, ахмад дипломатч, нэрт орчуулагч, түүхч Т.Төмөрхүлэгийг Францын Ерөнхийлөгчийн зарлигаар тус улсын төрийн дээд шагнал хүндэт “Легионы одон”-гоор шагнав.

“Легионы одон” нь Францын цэргийн бөгөөд иргэний хамгийн дээд шагнал юм. 1802 онд Наполеон Бонапарт анх бий болгож жирийн иргэд, цэргийн зүтгэлтнүүдэд энхийн болон дайны үед гаргасан гавьяаг нь үнэлэн олгож байсан гэдэг. Өдгөө энэ одонг Францын Ерөнхийлөгчийн зарлигаар дотоодын болон гадаадын онцгой гавьяа байгуулсан иргэдэд олгож байхаар болжээ.

Одонг Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак өчигдөр гардуулж, “Энэ хүний боловсрол, мэдлэг, гавьяаг дипломат алба, түүх, утга зохиолын орчуулга гэх гурван салбарт хувааж болох юм” гэж хэллээ.

Дипломатч Т.Төмөрхүлэг "Франц орон надад их зүйлийг өгсөн. Миний бие оюутан ахуй цагаасаа эхлэн Францын утга зохиолд дурлаж, судлаж ирсэн хүн. Энэ ч утгаараа Францын утга зохиолыг, зохиолчдын бүтээлийг орчуулж ирсэн байх гэж бодож байна. Манай монголчууд Францын утга зохиолд дуртай. Францын яруу найраг, уран барилга, дуу хөгжим өөрөө гайхалтай ертөнц.

Би заримдаа урлаг, уран сайхнаар дэлхийн олон улс түмний оюун сэтгэлгээнд хүчтэй нөлөө үзүүлсэн энэ Франц орон ямар агуу юм бэ гэж боддог. Монголчууд тэртээ 100-гаад жилийн өмнө Жюль Верний зохиолуудыг анх орчуулж байсан түүх бий. Францын утга зохиол агуу юм. Францын утга зохиол нь дэлхийн улс түмний уран зохиол, уран зураг, сэтгэл бадрахын нэгэн эх ундарга байсаар ирсэн, байх ч болно" гэв.      

Т.Төмөрхүлэг нь Монгол Улсын гадаад харилцааны салбарт атташегаас эхлээд Элчин сайд хүртлээ 34 жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай дипломатч. Монгол Улсаас хоёр удаа Алжир дахь ЭСЯ-ны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан юм. 1991 -1996 онд Лаос улсад Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа Тайландын Вант улс, Камбож улсын Элчин сайдын албыг давхар хашиж  байжээ. Дараагаар нь Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайдын зөвлөхөөр томилогдон ажиллаж байв.

Тэрбээр Bольтер, Шарль де Монтескье, Дени Дидро, Ги де Мопассан, Антуан де Сэнт-Эксюпери, Альбер Камю зэрэг Францын үе үеийн алдарт зохиолчдын сор болсон олон арван бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлж, монгол уншигчдын хүртээл болгохын зэрэгцээ “Цогт тайж”, “Ингэн нулимс” зэрэг киног франц хэлнээ хөрвүүлсэн юм.

Франц хэл сурч байгаа оюутан, залуучуудад хандаж тэрбээр "Франц хэлийг их гоё хэл гэдгийг хүн бүхэн мэднэ. Нягт нямбай, дүрэм нь их нарийн хэл. Миний хувьд ОХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуульд франц хэлний дүрмийг бүтэн хоёр жил үзсэн. Дүрмийг л бүрэн давж чадах юм бол цаашаа явна. Логик сайтай хэл учраас дүрмээ сайн эзэмшиж чадвал амархан хэл. Тийм учраас энэ хэлийг сурч байгаа оюутан, залуучууд уйгагүй л сурах хэрэгтэй. Их ядарч, тэсвэр тэвчээр гаргаж байж л гадаад хэл сурна шүү дээ. Өдөр тутмын амьдралын урсгалаар хөвөөд яваад байвал гадаад хэл сурна гэдэг чинь амаргүй ажил шүү дээ. Манай монголчууд хэл сурах авьяастай. Гэхдээ нэг дутагдал байна. Эхлээд овоо явж байснаа тодорхой хэмжээнд хүрээд ойлголцоод, яриад тэгээд хаячихдаг. Ялангуяа англи хэл дээр. Цааш нь гүнзгийрүүлж үздэггүй. Энэ л бидний алддаг гол алдаа. Үүнийг л даван туулах хэрэгтэй" гэв.

x