Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБанк 29-р тусгай дунд сургуульд иж бүрэн Шатрын клуб байгуулж өглөө

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

ХХБанкны Гүйцэтгэх захирал О.Орхон: Хүүхдийг багаас нь Шатрын спортоор хичээллүүлснээр сэтгэлгээ нь задарч, оюун ухаан нь хөгжих эерэг үр дүнтэй байдаг. Гэтэл манай улсад стандартын дагуу мэргэжлийн хэрэгслээр хангагдсан шатрын клуб цөөн тоотой байдаг. Ялангуяа шатрын клубтэй Ерөнхий боловсролын сургууль тоотой хэд л байдаг.

Энэ ч үүднээс ХХБанк сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүждэг 29-р сургуулийн хүүхдүүддээ шатрын иж бүрэн хэрэгслээр хангагдсан клуб байгуулан өгч, өнөөдөр нээлтээ хийлээ. 29-р тусгай дунд сургууль нь Тусгай хэрэгцээт боловсролын сургалт арга зүйн цогцолбор сургууль бөгөөд манай улсын өнцөг булан бүрээс сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ирж суралцдаг цорын ганц сургууль юм.

Жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй ч, оюун ухаанаа хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлээр дүүрэн сурагч хүүхдүүдээ дэмжиж, стандартад нийцсэн шатрын клуб байгуулж өгөхөөр ХХБанкныхан зорьж ажиллан өнөөдөр хүлээлгэн өгч байна. Мэргэжилтэнүүд болон сургуулийн багш нартай нягт хамтран ажилласаны дүнд бид клубийн танхимийг тохижуулж, сурагчдын стандартын шатар, электрон цаг, багшийн заах арга барилын мэргэжлийн хэрэгсэл, ном сурах бичиг, сандал, ширээ, шүүгээ болон бусад хэрэгцээт зүйлсийг худалдан авч өглөө.

ХХБанк нь хүүхэд залуусын боловсрол, хөгжилд чиглэсэн хандив тусламжийг байнга тогтмол үзүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч тэдэнд шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлсээр байх болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.