Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бямбасүрэн Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн боллоо

Б.Ану
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

"Хайрхан" аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн дэлхийн зулай Эверестэд өнөөдөр Монголын цагаар 13:47 минутад оргилд нь гарсан байна.  

Ингэснээр Ж.Бямбасүрэн Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн боллоо. Дэлхийн уулчдын сонгомол хөтөлбөр болох "7 тивийн 7 оргил" -ын эзэн болох түүний зорилго энэ удаад ийнхүү биеллээ олжээ. 

Ж.Бямбасүрэнгийн өмнөх тивүүдийн оргилд авирсан мэдээллийг зурагнаас харна уу.