Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Түймэрт өртсөн иргэнд гэр олгов

ikon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ховд аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар 18 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн байна. Хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 12-ны өдөр Ховд сумын Баянбулаг багт гал түймрийн улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэн золгүй явдал тохиолдсон.

Тухайн гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэн Ж-д аймгийн Засаг дарга тамгын газар, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас таван ханатай иж бүрэн гэр, нэг сая төгрөгийн тусламж үзүүллээ.

 

Тусламжийг өчигдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт нар гардуулж өглөө гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.