2018/08/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,458.64₮
B12
УЛААНБААТАР
18°
|
13°
B34
УЛААНБААТАР
22°
|
B34
УЛААНБААТАР
26°
|
11°
02:00
S101
15°
03:00
S101
15°
04:00
S26
15°
05:00
S28
15°
06:00
S101
14°
07:00
S101
14°
08:00
S101
15°
09:00
S101
15°
10:00
S101
15°
11:00
S101
16°
12:00
S28
16°
13:00
S44
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол эрдэмтдийн 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд танилцуулахаар боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN

ШУТСан өнгөрсөн 4 дүгээр сарын 19-нд шинжлэх ухааныг дэмжих Японы JSPS нийгэмлэгийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын орлогч дарга Акико Фукита, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такуо Кидокоро нартай уулзаж Японтой хамтран ажиллах эхлэлээ тавьсан юм.

Тус улсад Монголын эрдэмтэн судлаачдын хэрэгжүүлсэн төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, гадаад зах зээлд гаргах гарц, боломжийг судлахад хамтран ажиллахаар дэлхийд үйлдвэрлэлээрээ танигдсан Японы толгой бизнесийн салбарын удирдлагуудтай өчигдөр уулзалт зохион байгуулав.

Энэ удаагийн уулзалтаар шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадваржуулж, хоёр орны эрдэмтдийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Японы санхүүжилттэй тэтгэлэгт эрдэмтдээ хамруулах, шинжлэх ухаан, боловсролын салбар дахь гадаад хамтын ажиллагаанаас гадна Монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, технологи дамжуулах, гадаад борлуулалтын суваг нээх зэрэг чухал сэдвийг хөндсөн юм.

Тиймээс Японы төлөөлөгчдийг “Эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-тай танилцуулсан ба япончууд үзэсгэлэнд тавигдсан эко бүтээгдэхүүнээс Японы зах зээлд нэвтрэх боломжтой гэж үзсэн 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг онцлон нэрлэсэн ба эдгээр бүтээгдэхүүний дээжийг Япондоо танилцуулахаар болов.

 
 

Түүнчлэн өмнөх уулзалтаар гаргасан ШУТСангийн захирал Д.Энхжаргалын хүсэлтийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такуо Кидокоро хүлээн авсан тул манай ШУТСангийн орон тооны бус зөвлөхөөр ажиллах болсныг арга хэмжээн дээр албан ёсоор мэдэгдлээ. 

Ноён Такуо Кидокоро Монгол-Японы хамтын ажиллагааг маш ихээр дэмжиж, зүрх сэтгэлээ зориулан ажилладаг бөгөөд түүний санаачилсан “1,000 инженер”, “Япон-Монголын эдийн засаг хамтын ажиллагаа” төсөл өнөөдрийг хүртэл үргэлжлэн хэрэгжиж байгааг дурдаж болно.

ШУТСан Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх талаар нэлээдгүй ажил хийж байгаагийн нэг нь энэхүү үйл ажиллагаа юм.

Олон улсын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний ажилтан, залуу судлаачдыг мэргэшүүлэх, давтан сургах зэргээр хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, ялангуяа Монгол брэндийг Японд нутагшуулах, олон улсын зах зээлд гаргаж Монгол эрдэмтдийнхээ бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт хийхэд нээлттэй болгоход энэхүү 2 талт уулзалт ач холбогдлоо өгнө хэмээн төлөөлөгчид дүгнэлээ.

 

Эх сурвалж: БСШУСЯ

x