Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:16 2018/05/16

Шүүх хурал дуусаж шийдвэрээ гаргалаа.

С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын өмгөөлөгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр 1 сараар сунгаж шийдвэрлэсэн тул уг хүсэлтийг шүүгч хянах боломжгүй гэж үзсэн байна.  

Учир нь Ерөнхий шүүгчийн захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан шүүхийн шийдвэр нь захирамжид заасан хугацааг дуустал хүчинтэй байна.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн
 анхан шатны шүүхийн Тамгын газар

10:40 2018/05/16

ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хориход саатуулагдаж байгаа Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

С.Баяр, Ч.Сайханбилэг нар цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Тавдугаар сарын 10-ны өдөр шүүхээс тэдний хоригдох хугацааг нэг сараар сунгасан юм.

Хоёр Ерөнхий сайдыг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар шалгаж байгаа билээ.